
2025.05.13
АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн шав тавигдлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам өчигдөр /2025.05.12/Олон Улсын Сувилагчдын өдрөөр АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн шавыг тавилцлаа.
Найман давхраас бүрдэх энэ төв 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөөтэй, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм. Тус сургалт, судалгааны төв ирэх онд ашиглалтад орно.
Олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.