Билл Гейтсээс ч баян Садаам Хуссейний тэрбумууд хаачив
Америкчууд Иракийн дарангуйлагч Саддам Хусейнийг цаазалсан ч түүний гол нууцыг нээж чадаагүй юм. Саддам маш баян байсан. Бараг Оросын тэрбумтан Абрамовичийг ч хөлсөлж чадахаар чинээлэг байлаа. Түүний хөрөнгийн ихэнх нь Москвад шингэсэн гэдэг.
АНУ-ыг Ирак руу дайрахаас хоёр хоногийн өмнө буюу 2003.03.18-нд Багдад хотын Төв-банкны үүдэнд ачааны гурван машин ирж зогсчээ. Нэгэнд нь Иракийн Ерөнхийлөгчийн бага хүү Кусей Хусейн өөрийн зөвлөх, бие хамгаалагчдын хамт сууж байв. Тэрээр ямар ч баримт үзүүлэлгүй, нэг тэрбум долларыг бэлнээр өгөхийг шаардахад банкныхан үг дуугүй захирагдсан юм. Ингээд тэд хоёрхон цагийн дотор бүх чемоданыг нь дүүртэл 900 сая доллар, 100 сая евро хийж өгчээ. Иракийн Төвбанкны экс ажилтан Хамид Сейдани «Тэр шөнө улс орон даяар иймэрхүү үйл явдал болж байлаа. Басре, Мосуле, Киркуке зэрэг Иракийн хамгийн том хотуудад Саддам Хусейний хувийн тушаалаар бэлэн валют, алтыг гаргасаар байв» гэж дурсч байна. Иракийн тусгай албадын туршуулууд бараг таван тэрбум долларыг хураан авчээ. Үүнээс нэг өдрийн өмнө гадаадад байсан Саддамын итгэлт хүмүүс Швейцарь, Ливан, Нидерландын банкууд дахь дансаа хоослох тушаал хүлээн авав. 2003 оны зургадугаар сарын 15-нд АНУ-ын шаардлагаар Роттердам дахь Саддамын гэр бүлийн дансыг шалгатал ердөө 12 доллар л үлдсэн байжээ. Гэтэл Иракийн Ерөнхийлөгч бол дэлхийн хамгийн баян хүний нэг байсан юм. Ганцхан шөнө бүх мөнгө нь алга болсон нь хачирхалтай.
Саддам Хусейний тэрбумууд алга болсон нь XXI зууны гол нууц боллоо. Иракийн түлхэн унагаагдсан дарангуйлагчийг АНУ-ын арми 2003 оны 12 дугаар сарын 3-нд Ад-Даур суурины ойролцоо газар доорх нуувчаас олоход тэнд ердөө 750 мянган доллар бэлнээр байсан аж. Гэтэл Саддам тэр оны нэгдүгээр сард буюу АНУ-тай дайтахаас хоёр сарын өмнө «Форбс» сэтгүүлийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад гуравт орж байсан билээ.
АНУ-ын Сангийн яамны зөвлөх асан Дэвид Ауфхаузер «Хусейн зөвхөн Швейцарийн сейфэнд зургаан тэрбум доллартай байсан» гэж мэдэгдсэн. Саддамын нийт хөрөнгө 40 тэрбум доллар байсан бололтой. Гэхдээ энэ нь зөвхөн бэлэн мөнгө болон банкууд дахь актив шүү дээ. Бусад эх үүсвэр бүр аймшигтай тоо хэлдэг. Багахан тооцоо хийе.
Садам Хусейн 1991 оноос эхлэн экспортын таван хувийг өөрийн халаасандаа хийдэг байсан юм. Иракийн Ерөнхий сайд Нури аль Маликийн эдийн засагчид үүн дээр үндэслэн, «Дайн эхлэхийн өмнө /2003.03.20-нд/ Саддамын түрийвчинд 57 тэрбум доллар байсан» гэж байна. Харин «Аль-Ирак» теле сувгийн мэдээгээр Саддамын хувийн хөрөнгө нь дэлхийн тэргүүлэгч компаниудын хувьцаа болон алт эрдэнэсээс (алт, платин гулдмай, боловсруулаагүй алмааз) бүрдэх ба 100 тэрбум долларт элбэг хүрэх гэнэ. Тэгэхээр Саддам тухайн цагтаа «Microsoft»-ыг үндэслэгч Билл Гейтсийг Брунейн султантай нийлүүлснээс ч баян байсан гэ-сэн үг. Саддамын үед Иракийн Сангийн яамны ажилтан байсан Ахмед аль-Нуралл «Тэр хөрш орнууд руу нефтийн бүтээгдэхүүнийг хууль бусаар зарж, асар их орлого олдог байсан юм. Саддам зөвхөн 2002 онд гурван тэрбумыг олсон. Гэхдээ хамаг хэрэг нефтид ч байгаа юм биш. Иракт ажиллаж байсан гадаадын аль ч улсын компани түүний хөвгүүд Удей, Кусей нартхахууль өгдөг байсан» гэж мэдагдлээ. Тухайлбал Иракийн зах зээлд хөл тавьсныхаа төлөө 100 мянган доллар өгөх ба цаашид орлогынхоо гурван хувийг түүний хөвгүүдэд тушаадаг бай-сан аж. Ингээд ч зогсохгүй, Сад-дамын гэр бүл Иракаас гаргаж байгаа амтат жүржийн тонн бүрээс 20 доллар, хайрцаг тамхи тутмаас таван доллар, бензиний торх бүрээс дөрвөн долларыг хураан авдаг бичигдээгүй хууль үйлчилж байжээ. Шинжээчид «Зөвхөн Удей хүүгийнх нь ганц-хан очир алмааз 500 мянган долларын үнэтэй байсан. Гэтэл тэр 1000 орчим алмаазтай байсан» гэж байна.
Саддам Хусейн өөрийн гэр бүлийн хөрөнгийг хэзээ ч ил тод зарлаж байгаагүй. Тэр засгийн эрхэнд 35 жил байсан, өөрөөр хэлбэл 1968 оны төрийн эргэлтээс хойш. Тэгэхээр мань эр үлгэрийн мэт баян буюу цуутай тэрбумтан Роман Абрамовичийг ч үйлчлэгчээ болгож дөнгөхөөр байжээ.
2005 оны 10 дугаар сарын 19-нд Саддам Хусейнд дүүжлэх ял оноож, 2006.12.30-нд гүйцэтгэсэн билээ. Гэвч Иракийн дарангуйлагч шийр зааж, цуврал байцаалтад ч дансныхаа дугааруудыг хэлж өгөөгүй. АНУ-ын Сангийн яамны тагнуулын алба /тус улсад иргэний яамд хүртэл өөрийн тагнуулын албатай байдаг/ бөөн сүржигнэж, «цуст мөнгөний ав»-д гарснаа зарласан ч олж чадаагүй. Найман жилийн хугацаанд Саддам Хусейний асар их хөрөнгөнөөс Ойрхи Дорнодын банкуудаас зөвхөн 1.2 тэрбум долларыг л олсон. Хагасыг нь Иракаас шүү. Ёстой элэг хөшиж үхмээр.
Тэгэхээр Саддамын эрдэнэсийн сан xaaшaa алга болсон юм бол? Курдистаны парламентын депутат, доктор Насих Гафур «Саддам америкчуудыг халдана гэдэгт итгээгүй» хэмээн ярьж байна. Гэхдээ л тэр урьдаас арга хэмжээ авч эхэлсэн юм. «Бүх өндгөө нэг сагсанд хийж болохгүй» гэсэн Оросын зүйр цэцэн үг.
байдаг. Иймээс Саддам «өндөг»-өө янз бүрийн газар нуусан байх магадлалтай. Жишээлбэл Сад-дамын охин Рагад ба Саддамын анхны эхнэр Саджид Тальфах нар Иордани улсад эзэн хааны хүндэт зочид шиг л тансаг шилтгээнд амьдардаг. Интерпол тэднийг баривчлах ордер өгсөн ч хэн ч хэрэгжүүлэх бодолгүй байна. Рагад, Саджид нар аюулгүй байдлаа худалдан авахын тулд Саддамын хилийн чанад дахь зарим дансыг илчилсэн байх. АНУ-ын тусгай ангийнхан 2003 оны дол-дугаар сарын 22-нд Хусейний хоёр хүүг (Удей, Кусей) Мосул хотод устгасан. Харин гурав дахь хүү, 27 настай Али Хусейн (Саддамын хоёрдугаар эхнэр Самира Шахбандераас төрсөн) ор сураггүй алга болжээ. Түүнийг Швейцарь, Ливанд очиж хайсан ч олоогүй юм. Ингэхэд түүний эх Самира нь Саддамын санхүүг атгаж, гэр бүлийнхээ тооцоог барьдаг байсан гэдэг. Австралийн «Геральд сан» сонин 2003 оны 12 дугаар сарын 17-ны дугаартаа «Саддам Бейрут хотод байсан Самира руу утастсан талаар Израилийн тагнуулын алба мэдээлж байна» гэж бичжээ. Үүний дараахан Хусейн баривчлагдаж, харин Самира алга болсон.
Иракийн Ерөнхий сайд Нури аль Маликийн танхимын олон гишүүн «Саддам дайнаас нэг жилийн өмнө мөнгөнийхөө заримыг ОХУ руу шилжүүлсэн» гэж баталдаг. Оросын «АиФ» сонин Иракт байгаа өөрийн орны дипломат ажилтнуудын мэдээллийг иш татан «Багдадын эрх баригчид одоо Москвад амьдарч байгаа доктор Аббас Халафыг өгөхийг шаарддаг. Тэрээр Саддамын үед ОХУ-д Элчин сайдаар сууж байсан юм. Саддамын долларуудыг үл хөдлөх хөрөнгөд оруулсан нь Москвад барилгын ажлын opгил үе эхлэхэд зохих үүрэг гүйцэтгэсэн гэж Багдадын удирдагчг үзэж байгаа» хэмээн мэдээллээ . Энэ таамаглал үнэний хувьтай байх. Москва дахь Иракийн Элчин сайдын яаманд хичнээн мөнгө байсан болон Саддамын долларууд ямар замаар улсаасаа гарсныг хэн ч мэдэхгүй.