УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.08/ нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуужж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
"Менделеевийн үелэх системд байдаг 110 гаруй элементийн 80% нь манай хөрсөнд байна. Зарим нэг нь хувь хүмүүст очсон. худлаа үнэн ашиглалтын лиценз авчихсан. Зарна гээд л явж байдаг. Тиймээс гадныхан авах гэж байсан баялгийг ингэж өгч байгаа санааг би дэмжиж байна. Гэхдээ зөв хийх хэрэгтэй. Маш олон эрсдэл байгаа.
1. ОУВС-ийн аргамжаанд бид байгаа. Үүний уртын хэмжээнд бид багтах ёстой. Гарвал бид өөрсдийгөө авч явах болно. Энэ нэг ч биш олон хөтөлбөр явна. Аргентины жишээг бид мэднэ. Одоо хүртэл уналтаасаа гараагүй л байна.
2. Өрийн асуудал. Гадаад өр 30 тэрбум ам.доллар, Засгийн газар 7,2, Дотоод өр 20 гаруй их наяд төгрөг. Тиймээс ажлын хэсэг сайн бодож, тооцож шийдээрэй."