2020.01.08

М.Билэгт: Зээл аваагүй 192 мянган ахмадад яг ямар хөнгөлөлт олгож байгаа юм бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020,01,08/ нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт

Хуулийн төсөл маш ноцтой заалтуудтай орж ирж байна. Зээл авсан иргэдийн 20 сая хүртэл тэтгэврийг ялгаваргүй тэглэж байгаа нь ахмадуудад ялгавартай хандаж, даажигнаж байгаа илрэл. Он гарах мөчид гарсан шийдвэр нийгмийг бүхэлд нь талцууллаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гишүүнээс асууя. Нэгдүгээрт нийт зээл авсан биш босго тавих юм байна гэж ойлголоо. Хоёрдугаарт зээл аваагүй 192 мянган ахмадад яг ямар хөнгөлөлт олгож байгаа юм бэ?