2020.01.09

Л.Болд: Нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олго

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.09\ нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг  дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд

Нэг талд нь 6 сая төгрөг нөгөө талд нь 1 саяын үнэт цаас. Үнэт цаас нь ойлгомжгүй. Та нар үлдэж буй 194 мянган иргэнийг хуурах гэж байна. Тэдний ядаж л нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр олго. 6 сая төгрөгийн босго тогтоосноор нийт зээлдэгчийн 70 хувийнх нь зээлийг хаах юм байна. Жилийн дараа мөнгө орж ирнэ гэж болохгүй.  Энэ бол баялгийн хуваарилалт биш.