2020.01.08

Н.Цэрэнбат: Амьжиргааны эх үүсвэрээ барьцаалж зээл авахгүй, санхүүгийн сахилга баттай байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020,01,08/ нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэй эхэлж хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

20 гаруй жил банкны салбарт зохистой хэмжээг тогтоож чадаагүй. Энэ хууль гарсанаар иргэдийн амжиргааны мөнгийг банк бизнес эрхлэх гэж байгаа юм шиг хүүтэй зээлэх нөхцөл байхгүй болно.  Амьжиргааны эх үүсвэрээ барьцаалж зээл авахгүй, санхүүгийн сахилга баттай байх ёстой.  Шударга ёс тэгш эрхээ хольж яриад байна. Шударга ёс тогтооё гэж байгаа бол эмзэг хэсэгт ахиухан өгөх хэрэгтэй. Тэгш эрх гэж байгаа бол бүгдэд нь тэгш хүртээх хэрэгтэй. Хуулинд нийгмийн зорилтот бүлэгт гэж үг өгүүлбэр яваад байна. Өөрсдөө энийгээ сайн нягталмаар байна. Бүх хүнд таалагдсан шийдвэр угаасаа гаргаж чадахгүй. Хийе гэвэл арга нь олдоно. Энэ хуулийг дэмжиж байна.