Л.Элдэв-Очир: Ирээдүйн өв сангаа өргөтгөөд нийгмийн даатгалын реформ хийх цаг болсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.09\ нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир
Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өнөөдрийн хуулийг батлахад бэлэн болоод байна. Сая нийгмийн даатгалын сангийн реформын асуудлыг ярьж байна. Энэ санаачилга гарснаас хойш хэлэлцүүлэгүүд нэлээд явагдлаа. Бид цаашид халамжийн бодлогоо зорилтот бүлэгт чиглэсэн, хавтгайрсан биш халамжийн бодлогыг төр явуулах ёстой.
Энэ халамжийн бодлогоо бид хэрхэн яаж явуулах юм бэ? гэнэтийн огцом шийдвэр гаргаж, алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа юм шиг л харагдаж байна. Бид ирээдүйн өв сангаа өргөтгөөд нийгмийн даатгалын реформ хийх цаг болсон шүү. Энэ бол Засгийн газар, УИХ-ын төрөөс үзүүлж байгаа ахмадууд руу чиглүүлж буй халамжийн бодлогын эхлэл юм шүү.
Холбоотой мэдээ
2020.08.03
2020.05.26
2020.05.23
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан