Н.Учрал: Тэтгэврийн реформ хийх боломж бүрдэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.09\ нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал
Дундаж цалингаас 30 жил тэтгэвэрийн даатгал төлсөн хүний хүүгээс хүү аргачилалаар тооцоод үзэхээр 810 сая төгрөгийг улсад төлж байна. Гэтэл улсад ажилласан ахмадууддаа бид өөрийнх нь орлогоос гурав дөрөв дахин бага тэтгэвэр олгож, үр хүүхдүүддээ өв биш өр үлдээдэг болсон. Үүнийг ҮАБЗ олж харж, тэтгэвэрийн зээлийг тэглэх асуудлыг оруулж ирлээ гэж бодсон.
Хариуцлагатай байсан зээлээ төлчихсөн цагаан сарын өмнө зээлээ авна гээд байж байгаа 190 мянган ахмадуудын асуудлыг хохироож болохгүй дээр шүүмжлэлтэй хандсаныг ажлын хэсэг олж хараад үнэт цаас гаргах асуудлаар шийдэж байгаа юм уу? 2, 3, 20 жилийн дараа тэтгэврийн зээл тэглэлээ гэхэд ард түмэн нь баярлаад сууж байдаг байх юм уу? авч байгаа тэтгэвэр нь өр биш өв үлдээдэг амьдралд нь хүрэлцээтэй төр байх юм уу?
Тэтгэврийн реформ хийх шаардлагатай гэдгийг олон удаа хэлж байсан. Наад иргэд чинь бүгд зээлтэй одоо болохгүй гээд байсан. Тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцээтэй байдаг нөхцөлийг бий болгох реформ хийх зөв нь цаг нь одоо шүү. Одоо энэ зээлийг нь тэглэх гэж байна нэг гараанаас эхлэх боломж. Хамтын болон хувийн тэтгэвэрийн санг бий болгомоор байна.
Холбоотой мэдээ
2024.12.23
2024.12.23
2024.12.20
УИХ-ын нэгдсэн хуралдаан
НББСШУБХ-ны хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан