2019.12.24

"Монголыг бүтээж буй эрхмүүдийн төлөөлөл" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан оролцлоо

Энэ нэвтрүүлгээрээ Монголын нийгэм, эдийн засгийн салбарт тод мөрөө үлдээж буй өөрөөр хэлбэл Монголыг бүтээж буй эрхмүүдийн төлөөлөлтэй уулзуулахыг зорьдог.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Улс төрд бол шинэхэн цэрэг. Бизнессийн салбарт 30 жил ажиллаж байна. Бидэнд нэг л удаа боломж олддог. Бизнес эрхэлдэг аз, боломж, бололцоо гээд бүхий л зүйл нөлөөлдөг. Миний хувьд энд үйлдвэрлэл хийх ёстой гэдгийг ойлгосон. Хамгийн анхны дуудлага худалдаагаар Дорноговийн махны үйлдвэрийг худалдаж авч байсан.