2019.05.03

Мэргэшсэн 100 эмэгтэй ажлын байр, тоног төхөөрөмжтэй боллоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар зохион байгуулагдсан "100 ЭМЭГТЭЙ" төсөл амжилттай хэрэгжиж, шинэ үйлдвэр нээлтээ хийлээ.

Төслийн хүрээнд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, ахисан шатны мэргэшүүлэх сургалт болон брэндинг хөгжүүлэлтийн сургалт, борлуулалт, маркетингийн сургалт зэрэг олон төрлийн сургалт, арга хэмжээ зохион байгуулж чадавхижуулсан байна.

Харин өнөөдөр /2019.05.02/ төслийн баг “Нэмүү өртгийн сүлжээ жишиг оёдлын үйлдвэр”-ийн нээлтийг хийж мэргэжилтэй, чадвартай болсон 100 бүсгүй ажлын байр, тоног төхөөрөмжтэй боллоо.