2019.10.18

Б.Баттөмөр: Аж үйлдвэрийн паркийг ажил болгоход төрөөс зохицуулалт хэрэгтэй байна.

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"2009  онд 5 газар байгуулна гээл ярьсан.  2009 оноор бодохоор өнөөдрийг хүртэл энэхүү асуудал яригдаад 10 жил болчихсон байна. Гэтэл эдгүүр жилүүдэд энэ ажил олигтой явсангүй. 2008 онд  үндэсний хөгжлийн цогц бодлогод Дарханы үйлдвэр технологийн парк гээд оруулууд  явсан ч өнөөдрийг хүртэл бодитой ажил болсонгүй.Анх энэ салбар үндэсний хөгжлийн газар, үйлдвэр худалдааны яаманд харьялагдаж байсан.  Харин энэ засгийн үед уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд харьялагдаж байна. Өнөө үед  мэдээж энэхүү яаманд харьяалагдах нь зүйн хэрэг.

Хөнгөн үйлдвэрийг бас дурдахгүй ярихгүй өнгөрч болохгүй.  Энэ 2 салбарыг хамтад нь ярих хэрэгтэй. Ер нь зөвхөн нэг 2 яам энэ асуудлыг хариуцна гэдэг бол өрөөсгөл ойлголт төрийн зүгээс зохицуулалт хэрэгтэй.  Өнөөдөр бид эргээд харахад байгуулагдсан паркуудаас  бодитой үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юу байна вэ?нүдэнд харагдаж гарт баригдах зүйл алга. Ингээд үзэхээр бид засгийн газар төрийн томоохон бодлогын хүрээнд анхаарах ёстой асуудал мөнөөсөө мөн гэдэг нь харагдаж байна.

  Энэхүү асуудлыг эдийн засгийн байнгын хороонд нилээн ярьж байгаа. Санхүүгийн яамны хувьд эхлээд дэмжиж байсан боловч дараа нь 2020 оны 1 сараас мөрдөгдөх татварын  багц хуультай зөрчилдсөн гэсэн санал өгсөн.  Гэвч салбарын сайд нилээн сайн ажиллаад өргөн хүрээнд салбар дундын хүрээнд бодоод санал гаргая гэсэн учраас өнөөдөр энд хэлэлцэгдээд явж байгаа. Салбар дундын бодлогын хүрээнд сайн яриад оруулаад ирье гээд орж ирээд хэлэлцэгдээд явж байна.  Бид цаашдаа ажлын хэсгийг сайн зохион байгуулах хэрэгтэй. Татварын хуулийг сайн бодох  уялдуулах хэрэгтэй. Үнэхээр татвараас чөлөөлөх бол  яг алийг нь мөрдөх вэ?  гэдгээ сайн бодох хэрэгтэй.

Санхүүжилтийн эх үүсвэр дэвшилтэт технологиийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх  эрхзүйн орчин дутагдсан.  Ер нь макро хүрээнд төрийн бодлого дутагдсан. Төрийн буруутай үйлдлээс аж үйлдвэрийн парк ажил болоогүй.  Тийм учраас хэн хариуцаж, ямар үүрэг гүйцэтгэх, талаар тодорхой байр суурьнаас  бодлогын хүрээнд нухацтай хандах хэрэгтэй байна."