2019.10.18

Б.Бат-Эрдэнэ: Бор-Өндөрт технологийн парк байгуулах дэд бүтэц бүх боломж бүрдсэн энэ дээр анхаарч өгөөч

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүнд хөнгөн үйлдвэр гэж тусдаа авч үзнэ гэж бодож байна. Хөнгөн үйлдвэр хариуцсан сайд нь алга ийм хариуцлагагүй байж болохгүй. Тиймээс хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сайдад хандаж хэлье. Та бид хамт Хэнтий аймгийн Бор-Өндөрт ажилласан. Эрдэнэттэй яг адилхан төрийн өмчит, улсын үйлдвэрийн олон жилийн түүхтэй. Тэнд олон хүнд үйлдвэрийн чиглэлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж байгаа.

Тиймээс тэнд хүнд үйлдвэрийн салбар түшиглэсэн үйлдвэрлэл технологийн парк байгуулах дэд бүтэц бүх боломж бүрдсэн тул анхаарч үзээч. Бүх байдал нөхцөлтэй та өөрөө очиж танилцсан. Ийм том суурь бааз байхад үүнийг хойш нь тавилгүй анхаарч өгөөч. Жонш олборлох баяжуулах үйл явц дунд тэндээс гардаг баялаг бүтээгдэхүүнийг өөр шатны боловсруулалт хийх гэх мэт маш өргөн боломж байгаа. Та энд заавал анхаараарай.