2019.10.18

С.Бямбацогт: Бид хүнд үйлдвэрийн паркууд байгуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

"Өнөөдөр бид паркийн хуультай болчихсон. Гэтэл бодит байдал дээр байгуулагдсан үйлдвэр технологийн парк байхгүй байна. Бүхэл бүтэн 5 газар зөвшөөрөл авчихаад  үйл ажиллагаа нь жигдэрдэггүй ийм л дүр төрхтэй байна. Хүнд үйлдвэр талдаа голлоод анхаараад салбарын сайд нь хичээж байгаа ойлгож байна.  Гэхдээ зарим салбарт тийм дүр зураг алга. Бид өнөөдөр газрын баялагаа түүхийгээр гаргаад байна .

Газрын баялагаа нүүрс зэсээ баяжмалаа түүхийгээр гаргахаас аль болох татгалзаж  баялагаа хагас боловсруулах цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгох тал дээр  анхаарал хандуулж цаашлаад  ажлын байр бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй . Тиймээс цаашид хүнд үйлдвэрийн паркууд байгуулах нь зөв . Монгол улс мал аж ахуй хөдөө аж ахуйн орон гэдгийг бид мэдэж байгаа.  Мөн түүнлчэн мал аж ахуйн хувьд  манай орон 70 сая малтай дотоодын хэрэгцээгээ бүрэн  хангаад зогсохгүй цаашдаа экспортлох боломж бололцоо байна үүнийг олж харж илүү сайн гаргалгаа байгааг олж харах хэрэгтэй. Үүний хүрээнд  хөнгөн үйлдвэрийн парк бүсчилж байгуулах хэрэгтэй.

Япон руу 5700 Европ руу 7000  татваргүй бүтээгдэхүүн гаргах боломж байна.   Бид үүнийг олж харж өөрсдөдөө илүү их боломжийг нээх хэрэгтэй байна. Эдгээрийг бодит ажил болгож бодлогын том зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Тиймээс давуу талаа ашиглах хэрэгтэй ба тэр талын хууль ихийг батлах хэрэгтэй.  

Санаачлагатай сайдуудын салбар яваад санаачлагагүй сайдынх салбар явдаггүй байж болохгүй...  Бид цаашдаа бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбар хөнгөн үйлдвэрийн салбар тал дээрээ анхаарал хандуулах хэрэгтэй ба энэ чиглэлдээ анхаарсан бодлого явуулмаар байна.  Монгол улсад Хятад улсаас илүү их давуу тал боломж байна. Бид боломжоо тултал ашиглаж өөрсдөдөө давуу боломжийг бий болгох хэрэгтэй.  Эдийн засгийн байнгын хорооны дарга Ганбаатар үүн дээр анхаарах нь зүйтэй."