2022.04.14

Т.Энхтүвшин: Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийг шийдэх хөрөнгийг 2023 оны төсөвт суулгах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Энэ хуулийг дэмжиж байгаа. Бид үйлдвэртэй болох шаардлагатай. Төмөр, арьс шир, уул уурхайн үйлдвэртэй болох ёстой. Иргэд үйлдвэр барихгүй байна, ажлын байр нэмэгдэхгүй байна гэж шүүмжилдэг. Гол нь хуулийн хэрэгжилтэд дээр анхаарч, ялангуяа үйлдвэр, технологийн парк барих байршил дээр нь анхаарч, дэд бүтцийн шийдэж, экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрийг барих хэрэгтэй. Газрын төр хариуцаж гаргахаар тусгасан, гэхдээ тодорхой зүйлүүд орох хэрэгтэй. 2023 онд ямар парк хамгийн түрүүнд баригдах вэ? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn