2019.11.29

А.Сүхбат: Хууль батлагдсанаар Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах уу?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Энэ хууль батлагдсанаар ямар хугацаанд ямар өөрчлөлт гарна гэж үзэж байгаа вэ? Туул голыг улсын тусгай хамгаалалтанд авах, туул голын дагуу усан сан бий болгох боломж гарч ирэх үү?

Аюултай хог хаягдалууд бүгд хөрсөнд булшлагдаж байгаа. Энэ асуудал шийдэгдэх үү? 

Уул уурхай, ус хоёр адилхан шавхагдана.  Оюутолгойн усыг говийнхон маш сайн ундны ус гэж үздэг. Говийн ус эргэж сэргээгддэггүй, олон сая жил бүрэлдэн тогтсон байдаг. Гэтэл Оюутолгойд цөлжилт явагдсан байна.

Монгол Улс усны хагалбар газар оршдог. Усыг ирээдүйд баялаг болгох тал дээр олон зүйлийг санаачилж, төлөвлөж байх хэрэгтэй.