Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг шүүхэд өгчээ
2012.04.03

Х.Баттулга Ц.Нямдорж сайдыг шүүхэд өгчээ

УИХ-ын гишүүн, МоАХ-ны тэргүүн Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн байна. Шүүхэд хандах болсон үндэслэлээ эрхэм гишүүн “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь нэр төрд халдаж, гүтгэсэн” гэж мэдүүлжээ.Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь түүнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд байхдаа төмөр замын нууц гэрээ байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. 

Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд ноцтой зүйлүүд хийсэн гэж мэдэгдсэн нь ийнхүү шүүхэд татагдах үндэслэл нь болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.