2012.03.29
Х.Баттулга: Тодотгол хийх гэж надаас байцаалт авсан
УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай, МоАХ-ны хуулийн зөвлөх Д.Пүрэвбаатар, МоАх-ны удирдах зөвлөлийн гишүүн Дарь.Сүхбаатар нар өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт очиж, нэр бүхий улстөрчдийн хууль зөрчсөн, авилга авсан гэх баримт материал хүлээлгэн өглөө. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга өмнө нь энэ сарын 22-нд АТГ-т ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын албан тушаалтнуудыг шалгуулахаа мэдэгдэж, тэдэнтэй холбоотой баримт материалыг хүргүүлсэн билээ.
Өнөөдөр уг материалын нэг хувийг нь УЕП-т шалгуулахаар ийнхүү хүргүүлсэн бөгөөд гишүүдийн өгсөн баримт материалыг УЕП-ыг төлөөлөн тус газрын Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээн авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Стратегийн орд газрын жагсаалтыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа тогтоол гарган баталж байсан. Энэ тогтоолын нэгдүгээр хавсралтад тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай дурьдсан. Гэтэл Тавантолгой гацаанд орсноос ашиг хүртэнэ гэсэн ард түмний хүлээлт талаар болоод байна. Өнөөдөр Тавантолгой ашиглалтад ороод явж байсан бол монголын 2.7 мянган хүн ашиг хүртээд явах байсан. Ийм л юмыг яриад явна. Гэтэл сайд нар нь энэ компанийн барьсан байранд орчихсон байна. Энэ асуудлыг шалгаж тодруулж өгөөч ээ гэж АТГ-т хандсан. Аливаа асуудал цаг хугацаа өнгөрөхөд замхардаг жишээ олон. Тиймээс прокурорын байгууллага давхар хяналт тавих ёстой гэдэг үүднээс хандаж байгаа юм” гэв.
Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Надтай холбоотой материал гарсны дараа ингэж байгаа юм биш. Би эхлээд телевизээр тэдэнтэй холбоотой асуудлыг ярьсны дараа хариу мэдэгдэл хийж, нууц гэрээ энэ тэрийн талаар ярьж байна. Би одоо л ярьж байгаа юм биш. Төмөрзам, Тавантолгой, улс орон болохгүй байна гэж урьд нь зөндөө л ярьж л байсан асуудал. Миний өгсөн ярилцлагуудаас ч харж болно.
-Баримтыг гаргаад л яръя. Тодотгол хийх гэж надаас байцаалт авсан, мэдүүлгээ өгсөн. Хэвлэл мэдээллээр ингэж танилцуулагдаж, олон түмэн мэдээлэлтэй байхад шалгах ажилд ахиц гарна гэж итгэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Гүндалай “Миний хувьд Тавантолгойтой холбоотой хууль зөрчиж байгаа асуудлаар хандаж байна. Ард түмний өмчийг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихсан. Зарж борлуулдаг, тэрийг нь ард түмэн мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгө босгох нэрээр тэрийгээ дарж байна. УИХ-аар Тавантолгойг стратегийн орд газар хэмээн зарлаж, “Энержи ресурс” орно шүү гээд байхад хэдхэн хүн ард түмний өмчийг Гонгконгийн бирж дээр зараад 700 сая ам.долларын хөрөнгө босгож байгаа гэж ярьж байна. Үнэндээ Тавантолгой, Ухаа худгийнхаа орд газрын 20 хувийг зараад мөнгө олж байгаа гэсэн үг. Энэржи ресурс стратегийн орд газар мөн. Тавантолгой 15 томоохон орд газрын нэг гэж УИХ-ын тогтоол дээр заасан байгаа. Бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс АТГ-т хандсан. Өнөөдөр прокурорт хандаж байна. Энэ булхайг нь ярихаар асуудлыг өөр тийш нь хандуулаад нууц гэрээ байгуулсан гэх мэт зүйл яриад байдаг. Асуудлыг шалгаж, энэ олигархуудаас мөнгөө авмаар байна, бусдад зарсан газраа буцаан авч, ард түмэнд өгмөөр байна. Хамгийн гол нь Монгол улсын хууль огт хэрэгжихгүй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж байгаа гэдгийг тогтоож, шалгуулах нь гол зорилго” гэв.

-Яагаад таньтай холбоотой мэдээлэл гарсны дараа АТГ, УЕП-т хандах болов?
-Надтай холбоотой материал гарсны дараа ингэж байгаа юм биш. Би эхлээд телевизээр тэдэнтэй холбоотой асуудлыг ярьсны дараа хариу мэдэгдэл хийж, нууц гэрээ энэ тэрийн талаар ярьж байна. Би одоо л ярьж байгаа юм биш. Төмөрзам, Тавантолгой, улс орон болохгүй байна гэж урьд нь зөндөө л ярьж л байсан асуудал. Миний өгсөн ярилцлагуудаас ч харж болно.
-Нотлох баримтууд гаргаж өглөө гэж байна. Өөр баримтууд байгаа юу?
-Би гүйцэтгэх албаны хүн биш. Зөвхөн хяналт шалгалт хийх эрх бүхий холбогдох албаны хүмүүст нь магадлалуудыг нь гаргаж өгөөд байна.-Сайд нарын зүгээс уул уурхайн томоохон компаниудад хувьцаа эзэмшдэг эсэхийг шалгуулж, хэрэв батлагдвал огцорно гэдгээ мэдэгдээд байгаа.
-Баримтыг гаргаад л яръя. Тодотгол хийх гэж надаас байцаалт авсан, мэдүүлгээ өгсөн. Хэвлэл мэдээллээр ингэж танилцуулагдаж, олон түмэн мэдээлэлтэй байхад шалгах ажилд ахиц гарна гэж итгэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Гүндалай “Миний хувьд Тавантолгойтой холбоотой хууль зөрчиж байгаа асуудлаар хандаж байна. Ард түмний өмчийг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихсан. Зарж борлуулдаг, тэрийг нь ард түмэн мэдэхгүй байна. Хөрөнгө мөнгө босгох нэрээр тэрийгээ дарж байна. УИХ-аар Тавантолгойг стратегийн орд газар хэмээн зарлаж, “Энержи ресурс” орно шүү гээд байхад хэдхэн хүн ард түмний өмчийг Гонгконгийн бирж дээр зараад 700 сая ам.долларын хөрөнгө босгож байгаа гэж ярьж байна. Үнэндээ Тавантолгой, Ухаа худгийнхаа орд газрын 20 хувийг зараад мөнгө олж байгаа гэсэн үг. Энэржи ресурс стратегийн орд газар мөн. Тавантолгой 15 томоохон орд газрын нэг гэж УИХ-ын тогтоол дээр заасан байгаа. Бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс АТГ-т хандсан. Өнөөдөр прокурорт хандаж байна. Энэ булхайг нь ярихаар асуудлыг өөр тийш нь хандуулаад нууц гэрээ байгуулсан гэх мэт зүйл яриад байдаг. Асуудлыг шалгаж, энэ олигархуудаас мөнгөө авмаар байна, бусдад зарсан газраа буцаан авч, ард түмэнд өгмөөр байна. Хамгийн гол нь Монгол улсын хууль огт хэрэгжихгүй, эрх мэдэлтэй хүмүүст үйлчилж байгаа гэдгийг тогтоож, шалгуулах нь гол зорилго” гэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.