С.Эрдэнэ: Хамтарсан засгийн газар байдлыг дордуулчихлаа
2010.03.23

С.Эрдэнэ: Хамтарсан засгийн газар байдлыг дордуулчихлаа

УИХ-ын  гишүүн С.Эрдэнэтэйярилцлаа.

Хүүхдийн мөнгө хасагдсан
-Сүүлийн үед хамтарсан Засгийн газрыг шүүмжлэх нь нэмэгдэж байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны үр дүн нь магтах аргагүй байгаа. Хоёр жил шахам болж байхад нийгэмд ямар нааштай үзүүлэлт гарав. Яах гэж хамтарсан юм. Хамтран шийдэхээр амласан асуудлууд ший-дэгдсэн үү гэсэн олон асуулт хариултаа хүлээж .байна. Хамтарсан Засгийн газар байгуулсан болон бодлого хэрэгжүүлээгүй хариуцлагыг хэн хүлээх нь тодорхой бус. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар байдлыг дордуулчихлаа гэж хэлж болно. Хүүхдийн мөнгө хасагдсан нь нөгөө ядуу гэдэг хэсгийн амьжиргаанд том цохилт боллоо. Шууд хэлэхэд нийгмийн эмзэг хэсгийг тэжээж байсан гол судсыг тасалчихлаа шүү дээ. Өнөөдөр хэн ч, ямар ч хариуцлага хүлээхгүй орчин бүрдсэн. Нийгэмд сөрөг хүчин ус, агаараас илүү чухал болсон.

-Хамтарсан Засгийнгазар яг юу хийх ёстой байсанбэ?

-Олон жил хуримтлагдсан, аль нэг нам нь дангаараа шийдэх боломжгүй асуудлуудыг шийднэ гэж хамтарсан Засгийн газар байгуулсан. Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хууль, Төсвийн болон халамж. даатгалын багц хуулиуд. Дээр нь хамтарсан Засгийн газрын хамгийн том ажил гээд байгаа Оюу толгой, Таван толгойн гэрээ байна. Оюу толгойн гэрээ нь анхнаасаа хууль зөрчөөд явчихсан. Хуулиар бол эхлээд Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээ батлуулах ёстой. Гэтэл гэрээгээ баталсны дараа оруулж ирсэн ТЭЗҮ нь шаардлага хангаагүй. Одоо энэ их баялаг дээр хийсэн гэрээний хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байна. Хоёр жил шахам болсон Засгийн газрын үйл ажиллагаа ийм байхад ихээхэн найдлага тавьж байсан ард түмэн шүүмжилж эхлэх нь зөв биз дээ.

-Засгийн газарт боломж байсан уу?

-Байсан. Одоо*м байна. Харамсалтай нь бодлогын хэмжээнд асуудлыг авч үзэх сонирхол байхгүй. Өөр сонирхолд хөтлөгдөөд байна гэж хардахад хүргээд байгаа юм.

-Хамтарсан Засгийн газрын үр дүн гарсангүй гэж үзэж байна уу?

-Тийм. Би үнэн байдлыг хэллээ шуу дээ. Хамтарсны үр дүн ард түмэнд л тусах ёстой. Гэтэл ард түмэнд юу туссан гэхээр хэлэх үг ч байхгүй.

Хамтарсан засгийн газрын асуудлыг дээд түвшинд ярих цаг болсон
эгвэл яагаад танай нам Засгийн газарт байгаад байна?

-Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг үг байдаг. Хамтарсан Засгийн газрын талаар би өмнө нь байр сууриа илэрхийлж байсан. Одоо бол намын удирдах түвшинд, УИХ-ын түвшинд ярих цаг болсон. Бид Засгийн газраас заавал хөөгдөж туугдаж гарах ёстой юм уу? Өнөөдөр олон түмний хүсэл эрмэлзлийг харгалзах ёстой биз дээ. Олон түмэн юу хүсч, шаардаж байгааг улстөрчид мэдрэх ёстой. Нийгэмд өнөөдөр цөөнхийн дуу хоолой, хяналт л дутагдаж байна. Ялангуяа богино хугаЦаанд асар их баялгийн нөөц тогтоогдсон нөхцөлд баялгийн ашиглалт, хуваарилалт, улс орны ирээдүйтэй холбоотой олон асуудал эзэнгүй юм шиг боллоо. Энэ нь цөөн хэдэн хүний хоорондын хуйвалдаан хэлбэрээр яваад байна. Тэгвэл ард түмнийг төлөөлж гарч ирсэн улстөрчид яагаад хяналт тавихгүй байна гэдэг асуудал гарч ирнэ. Тийм учраас АН-ын эрх бүхий байгууллага ард түмний хүсэл эрмэлзлийг зөв мэдэрч шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ цаг болсон.

-Энэ тухай намын удирдлагатай ярьж үзсэн үү?

-Намын болон бүлгийн хурал дээр олон удаа хэлж байсан. Гэхдээ өнөөг хүртэл намын шийдвэр гаргах түвшинд яригдаагүй. Би энэ асуудлыг удирдлагын түвшинд ярилцаад манай нам хамтарсан Засгийн газарт байх шаардлагатай бол ямар үндэслэлээр, шаардлагагүй бол яагаад гарахгүй байгаа тухай л албан ёсны шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гэтэл ярихгүй байна л даа.

Бид улс төрийн ямар ч алхам хийхэд бэлэн
-Ардчилсан хүчний холбоо байгуулагдсан нь олны сонирхлыг ихээхэн татаж байна.

-Холбоо нийгмээ хамтдаа шинэчилье гэсэн үндсэн зорилго тавьсан. Гэтэл хэвлэлээр З.Энхболд, С.Эрдэнэ нар хор найруулах газар байгуулж, холбоо, намыг бутаргах үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр бичээд байна л даа. Би бичигч, захиалагч хоёрт хандаж хэлэхэд, жаахан бодолтой захиалгаа өгч байгаач ээ гэмээр байна. Бид ч гэсэн хүн шүү дээ. Зүгээр сууж байгаад элдвээр гүтгүүлээд хардуулаад байхыг хүсэхгүй шүү дээ. Хэрэв хүсээд байгаа бол бид улс төрийн ямар ч алхам хийж чадна. Бидэнд айж хулчийгаад байх юм алга. Тэртэй тэргүй нийгэм ямар байгаа билээ. Нийгмийн хүсч байгаа улс төрийн алхмыг хийхэд бэлэн.

-Нийслэлийн АН юу хийж байна?

-Бид нийслэлийн удирдлагуудтай уулзаж олон шийдэгдээгүй асуудлыг хэрхэн шийдэх талаар судалгаа хийж байна. 2008 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн АН “Шинэ Улаанбаатар" хөтөлбөр дэвшүүлсэн. Тэр нь одоо УИХ-аар дэмжигдээд "Шинэ Улаанбаатар" түр хороо байгуулагдсан. Хэрэлдээд, шүүмжлээд суугаад байвал ямар ч ажил явахгүй. Намуудын түвшинд, хотын удирдлагын түвшинд хамтарч ажиллаж байж ажил урагшилна.

-Дүүргийн нам дээр яагаад зөрчилдөөд байна?

-Энэ нь нийслэлийн АН-ын удирдлагын шийдвэрлэх асуудал биш л дээ.

-Яагаад?

-АН-ын дүрмээр бол орон нутгийн намууд бие даасан нам байдаг юм. Бүгд өөрийн гэсэн бүтэц, удирдлагатай. Шийдвэр гаргах эрх нь өөрт нь л байдаг намууд. Ийм дүрэмтэй болохоор нийслэлийн намаас дотоод ажилд оролцох боломжгүй. Харин дүрмийн бус тоглолт хийгээд, хэн нэгэн этгээд намын албан тушаал, боломжийг өөр зорилгод ашиглаад дүрэм зөрчөөд эхэлбэл хянах шалгах, таслан зогсоох арга хэмжээ авна. Түүнээс нам доторх маргаан болгонд оролцоод байхгүй л дээ. Энэ нь нийслэлийн АН-ын үүрэг биш.

-Ер нь яагаад зөрчил гараад байна?

-Энэ нь өөрөө том улс төрийн учир шалтгаан, захиалгатай ажил явагдаад байгаа юм. Харамсалтай нь, дүүргийн жирийн гишүүд татагдаад хэн нэгний тоглоом болоод байгаа.

Сонгуулийн хууль дээр би шийдээгүй байна
-Сонгуулийн хуульд ямар санал өгөх вэ?

-Би өөрийнхөө хувьд сонгуулийн хуулийг тийм, ийм байх ёстой гэсэн шийдвэр гаргаж чадаагүй сууж байна.

-Яагаад?

-Улс төрийн намууд, нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээг бодвол пропорциональ тогтолцоо руу орох нь гарцаагүй. Гэтэл өнөөдрийн намуудын байгаа байдал энэ хувилбарыг авах нь зөв үү, буруу юу гэдэг эргэлзээ төрүүлээд байна.

-Ямар?

-Пропорциональ тогтолцоо гэдэг чинь намын даргын эрх мэдэл, нөлөөг хязгааргүй болгодог. Намын эрх мэдэл эрх барьж Зайгаа хэсэгт бүрэн эрх төвлөрнө. Одоогийн эрх барьж байгаа хоёр намын дотор эрх мэдлийн улаан явагдаж байна. Ийм нөхцөлд энэ хувил>арыг сонговол юу болох вэ гэдэг нь сонин байгаа юм. Нэг талд нь хэзээ ч огцрохгүй, өөрийн тойрон хүрээлэгчтэйгээр мөнхөд суух намын дарга төрнө. Одоогийн мөнгө эрх мэдлийн сүлжээтэй олигархиудад маш том зэвсэг болчихно. Хуучин хуулиараа явахаар нөгөө л жалга дов, аймаг, сум руугаа төсөв цацахын төлөө тэмцэлдсэн энэ парламентын төрх өөрчлөгдөхгүй. Одоогийн сонгуулийн хууль нь улс орон, нийгмийн хэмжээнд сэтгэх боломж олгохгүй байна. Тэгэхээр дэлхий нийтийн сонгодог хувилбаруудыг сайн судалж байж эргээд амаа барихгүй хууль батлах хэрэгтэй байгаа юм.

-Гишүүд ямар байр суурьтай байгаа бол?

-Улс төрийн намууд болон гишүүдийн ихэнх нь пропорциональ системийг дэмжиж байх шиг санагдсан. Би ч дэмжиж байна. Гэхдээ энэ хувилбарыг сонгосон тохиолдолд намын дээд шатны удирдлагын эрх мэдэл ихэсч орон нутгийн намын үүрэг роль байхгүй багасна. 76 нэр дэвшигчийг намын дарга шийдэх эрхтэй болно. Хэрэв энэ системийг сонгоход хүрвэл улс төрийн намуудын хуулинд удирдлагыг тодорхой хугацаанд солих гишүүдийн эрх, орон нутгийн байгууллагын оролцоо зэрэг олон зүйлийг тусгах шаардлагатай.

Улаанбаатар улс төрийн эрхээр хохирч байгаа
-Нийслэлийн сая хүн 20 гишүүн сонгож байгаа нь шударга бус гэсэн танай намын гомдол хэвээрээ юу?

-Хэвээрээ. Энд төлөөллийн зарчим алдагдаад байгаа юм. Яагаад хөдөөнөөс арван мянган хүнээс сонгогдож байхад хотоор 60-70 мянган хүнээс нэг гишүүн сонгогдож байна. Тэгээд УИХ дээр эдэлж байгаа эрх үүрэг нь адилхан. Гишүүдийн тэгш эрх алдагдаж байна. 10 мянган хүн төлөөлөх, 60 мянган хүн төлөөлөхийн ялгаа их байгаа биз дээ. Тэгээд тойрог дээрээ ажиллахад нэг нь арван мянган хүний асуудлыг шийдэж байхад нөгөө нь 60 мянган хүний асуудлыг шийдэх болж байгаа . байхгүй юу. Эндээс нийслэлийн сонгогчдын улс төрийн эрх зөрчигдөж байгаа нь харагдаж байгаа биз дээ. Төсөв хэлэлцэхэд нийслэлийн нэг хүнд ногдох төсөв хамгийн бага байгаа. Тойрогт ажиллах ачаалал ч эрс ялгаатай.

-Цэцэд хандаж болохгүй юу?

-Нэгэнт сонгуулийн хууль яригдаад эхэлж байгаа болохоор харзнаж байна, Намуудын хооронд яригдаад, сонгуулийн хуульд тодорхой өөрчлөлт орвол энэ асуудал зохицуулагдчих болов уу.

-Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьж эхэлж байна..?

-Хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болохоор, тэднийг буруутгах хэрэггүй л дээ. Миний бодлоор манайх шиг асар их баялаг, уудам нутагтай, хүн ам цөөтэй оронд парламентын засаглал тохирно гэж боддог. Хэдийгээр хэрүүлтэй, уруултай ч гэсэн 76 хүний гаргасан шийдвэр нэг хүний бодож гаргасан шийдвэрээс дор байна гэж байхгүй.

-Э.Бат-Үүл гишүүн хоёр танхимтай парламентын тухай ярьж байгаа.

-Олон жил ярьж байгаа юм. Болохгүй ч хувилбар биш л дээ. Өмнө нь манайд байсан хувил-бар. Ардын их хурлаас Улсын бага хурлыг байгуулж байсан үе бий л дээ.

Авлига авсан, өгсөн хоёулаа буруутай
-Саяхан авлигад гурван өрөө байр авсан хүн буруудаад, өгсөн нь буруугүй болж магадгүй тухай мэдээлэл гарсан. Өмнө нь гаалийн Х.Баатар бас ганцаараа шийтгүүлж байсан?

-Авлигын хэрэг одоогийн мөрдөж байгаа хуулиараа ч, агуулгаараа өгсөн авсан нь хоёулаа буруутан. Нэг сонин дээр авлига өгснөө өөрөө илчилбэл ялаас чөлөөлөх тухай бичсэн байсан. Тийм хууль одоохондоо батлагдаагүй байгаа. Хуулийг дураар тайлбарлах явдал газар авч байна. Батлагдсан хуулийг дагаж мөрдөх ёстой. Авлига өгнө гэдэг нь өөрөө гэмт хэрэг. Энэ нь буруу гэдгийг мэдсээр байж авлига өгөх ажлыг сэдээд, зохион байгуулж байгаа хүн яагаад ялаас чөлөөлөгдөх ёстой гэж.

-Зөвхөн авсныг нь шийтгэж болохгүй юу?

-Тэгвэл сэдсэн хүн нь буруугүй болоод хоцорно. Энэ чинь олон сөрөг үр дагавар дамжуулна. Жишээ нь санаатайгаар өгчихөөд тэрийгээ илчлээд хүн хэрэгт хийж болно. Гүтгэж болно. Бас нэг хэлмэгдүүлэлтийн суурийг бий болгох гээд байгаа юм уу гэж хардахаар байгаа юм. Авлига хэрэг. Тиймээс хэдэн биенээ гүтгээд ирэхээр үнэн худлыг шалгахад маш хэцүү. Ялангуяа нийгмийн ороо бусгаа, улс төрийн тогтворгүй нөхцөлд авлигатай холбоотой асуудлыг хууль бус байдлаар тавих нь нийгэмд асар их сөрөг үр дагавар авчирна.

-Ямар?

-Нийгэмд хариуцлагагүй юм их байна. Жишээлбэл хэвлэлийнхэн чих дэлссэн нэг юмаа хачирлаж, чимэглээд том юм болгоод биччихдэг. Буруу бол хариуцлагаа тооцох гэхээр хэвлэлийн эрх чөлөө, эрэн сурвалжлах сэтгүүл зүйд халдлаа гээд улс төржүүлдэг. Уг нь нотлоод тавих ёстой биз дээ. Нөгөө талдаа байгууллага, хувь хүний эрх хохирч байгааг ойлгох хэрэгтэй. Хэвлэл мэдээлэл гэдэг бол асар хүчтэй зэвсэг. Үүгээр хэн дуртай нь наадаад байж болохгүй л дээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.