Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтайгаа нээлттэй ярилцлаа
2010.01.28

Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтайгаа нээлттэй ярилцлаа

Өнөөдөр БОАЖ-ын яамныхан Аялал жуулчлал, тусгай хамгааллын чиглэлийн ТББ-уудтай хийсэн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ТББ-ын зүгээс хэд хэдэн асуудлыг хөндөн ярилаа. Тухайлбал, Аялал жуулчлалын боловсон хүчин бэлтгэдэг 50 гаруй сургууль байгаа ч сургалт чанаргүй байгааг шийдвэрлэхийн тулд их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт яамны зүгээс стандарт тогтоож өгөх, энэ ажилд ТББ-уудын чадварлаг мэргэжилтнүүдийг татан оролцуулах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Мөн орон нутагт салбарын боловсон хүчин дутагдалтай байгааг шийдвэрлэхийн тулд иргэний нийгмийн байгууллагууд дахь мэргэшсэн чадварлаг хүний нөөцийг зөв хуваарилан ашиглах бодлогын алхам хийхийг Яамны удирдлагуудаас хүсэж байв.

Эдгээрээс гадна Байгаль экологийн чиглэлээрх олон нэр томъёо, хөтөлбөр концефцийг зангидах, Жуулчны баазуудыг Монголын аялал жуулчлалын үндсэн онцлог болох нүүдлийн иргэншил илтгэсэн төрх байдалд чиглүүлэх бодлогын алхмууд хийх зэрэг олон асуудлыг хөндлөө.

Иргэний нийгмийн байгууллагуудаас дэвшүүлэн гаргаж байгаа эдгээр асуудлыг бодлогод тусган, хэрэгжүүлэх үйл явцдаа  татан оролцуулж, дэмжихээ  яамны удирдлага илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.