2010.01.28

Ерөнхий сайд С.Батболд Өвөлжилтийн талаар мэдээлэл хийнэ

Сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нарыг өргөдлийг хүлээн авч, ажлаас нь чөлөөллөө. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65,4 хувь нь тэднийг чөлөөх саналыг дэмжсэн бйана. Дараагийн хүмүүсийн асуудлыг өнөө маргаашгүй оруулж намын бүлэг, байнгын хороодоор хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл даалгалаа.

Одоо Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал хэлэлцэх гэж байна. Үүний дараагаар Ерөнхий сайд С.Батболд Өвөлжилтийн талаар мэдээлэл хийх болжээ.