Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцэнэ
Өнгөрсөн хоногт турш шинэ Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн мэдээлэл тараад байсан ч, энэ асуудал хойшлогдлоо.
УИХ дахь МАХН-ын бүлэг ээлжит бус хуралдаан хийж уг асуудлыг хэлэлцсэн, дийлэнхи гишүүд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг одоогийн хэлбэрээр хадгалан үлдэх нь зөв гэсэн байр байгаа ажээ. Мөн Бүлгийн хуралдаанаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар ярилцаж эхэлсэн ч ирэх өнөөдөр дахин үргэлжлүүлж хэлэлцэхээр орхижээ.
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд дээрх асуудлыг хэлэлцэж, түүний дараа Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт өргөн мэдүүлэх юм.