УИХ өнөөдөр С.Баярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ
2009.10.28

УИХ өнөөдөр С.Баярын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус хуралдаан 15.00-оос хуралдахаар тогтжээ. Хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийн тухай” гэсэн асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд С.Баярын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэнэ.

Монгол улсын Үндсэн хуульд “Ерөнхий сайд, эсвэл засгийн газрын тэн хагас нь зэрэг огцорвол засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно “ гэсэн байдаг. Харин үндсэн хуулийн үргэлжлэл болсон Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайд өвчний улмаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан үед Засгийн газар огцорно гэж заагаагүй байгаа юм. Энэ Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль хоёр зөрчилдөж нь байгаа нь “Хамтарсан Засгийн газар”-ын бүрэлдэхүүнийг “ганхуулж” болзошгүй болоод байгаа билээ.

УИХ-дах АН, МАХН-ын намын бүлгийн даргууд өнгөрсөн долоо хоногт “засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагагүй” хэмээн бүлэг үзэж байгаа хэмээн  мэдэгдсэн ч, энэ асуудал Үндсэн хууль зөрчиж, Үндсэн хуулийн цэцэд очиж болох юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.