Ерөнхий сайд албан тушаал хүлээлгэж өгөх хүсэлт гаргалаа
2009.10.26

Ерөнхий сайд албан тушаал хүлээлгэж өгөх хүсэлт гаргалаа

Өнөөдөр өглөө Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаан дээр Ерөнхий сайд С.Баяр албан ёсоор ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан байна. Түүний эрүүл мэндийн байдал сайнгүй байгаатай холбогдуулан албан үүргээ хүлээлгэж өгөх гэж байгаа талаар сүүлийн 2 долоо хоног "шуугисан" ч албан ёсны эх сурвалжууд үүнийг үгүйсгэж байсан юм.

Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу МАХН-ын удирдах зөвлөл хуралдаж, дөнгөж сая дуусчээ. Хуралдаанаар Ерөнхий сайд С.Баярын ажлаа хүлээлгэн өгөх саналыг хэлэлцэн, хүлээн авсан байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгөх шийдвэр гаргасан. Үүнийг Удирдах зөвлөл хэлэлцээд саналыг нь хүлээж авахаар боллоо.
Одоо УИХ-ын даргад шийдвэрээ өргөн барина. Ирэх 28-ны өдөр Бага хурал хуралдах тов гарсан” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.