УИХ-ын дэд даргаар Ч.Улааныг баталлаа
2012.08.08

УИХ-ын дэд даргаар Ч.Улааныг баталлаа

 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 13.50 цагийн орчимд гишүүдийн 57.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулж хэлбэл, чуулганд оролцох ёстой 71 гишүүний 41 нь хүрэлцэн ирснээр хуралдааныг нээв. Уг хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь УИХ-ын дэд даргыг томилох тухай асуудал багтав. Энэ хүрээнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргад Ч.Улааныг нэр дэвшүүлж, гишүүдийн 97.6 хувийн саналаар дэмжин батлаад байна. Ингэснээр УИХ-ын дэд даргаар Ч.Улаан томилогдлоо. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.