Н.Энхбаярын гэрт байсан гишүүд гомдол гаргахаар болжээ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр еглөө яаралтай хурал зарлалаа. Урд шөнө болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах уйл явдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсч байгаа аж. Уг хуралд оролцохоор ирсэн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын байр суурийг сонирхов. Тэд урд шөнө МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт байсан УИХ-ын дөрвөн гишүүний (Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр хоёр нь юм. Мөн УИХ-ын гишүүн, Хамуг Монголын хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаяраас байр суурийг нь сонирхсон юм.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
-МАН-ын бүлэг ямар асуудал хэлэлцэх гэж байгаа юм бэ. Танд ямар зар дуулгасан бэ?
-Урд шөнийн болсон асуудлыг ярих байх. Засгийн газар юу бодож байгааг ярина. Засгийн газрын мэдээллийг сонсох байх. Би санал бодол, байр сууриа илэрхийлнэ гэж бодож байна.
-Танд тавих шаардлага, хүсэлт бий юу?
-Засгийн газар юу ярихыг сонсмоор байна. Туйлын харамсалтай, том хүчирхийлэл болж өнгөрлөө.
-Таныг намаасаа гарах гэж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Эхлээд Засгийн газрын байр суурийг сонсъё. Намын бүлэг юу гэж үзэх бол, байр суурийг нь бас сонсъё. Тэгээд өөрийн байр сууриа илэрхийлнэ.
-УИХ-ын гишүүний бүрэн эрхэд тань халдсан асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргах уу?
-Миний бүрэн эрхэд ноцтой халдлаа. Тэнд надаас гадна УИХ-ын гурван гишүүн байсан. Бидний заримыг буйдан руу шидэж, заримыг дарсан. Нөгөө гурван гишүүнтэйгээ ярьж байгаад гомдол гаргах асуудлаа шийднэ.
-Таны биеийн байдалямар байна вэ?
-Хоёр, гурван газраа цохиулсан. Эмчид өглөө үзүүлсэн л дээ. Хөхөрч, няцарсан юм алга. Цээжин бие жаахан хөндүүр, хацар бас бага зэрэг хавдартай л байна.
-Урд шөнийн үйл явдал танд намаасаа гарах эргэлзээ төрүүлсэн үү?
-Намын асуудлыг дараа ярья. Харин өнөөдөр бол хүний амь нас, эрүүл мэнд, тэр балмад явдлын талаар ярья.
-Та энэ асуудлаар намын бүлэгтээ албан ёсоор хүсэлт тавих уу?
-Бүлгийн байр суурь ямархуу харагдаж байна. Дээр нь Засгийн газар үүн дээр ямар уйл ажиллагаа явуулж байна вэ. Нэг хүн барихын тулд 1000 гаруй хун авчирч, 350 гаруй тусгай ажилтан байлгасан гэсэн мэдээлэл байна. Бид бол гэмгүй тойроод л сууж байсан. Кинон дээр үзсэн шиг л юм болсон.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Таныг намаасаа гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Тийм мэдээлэл хийсэн юм уу?
-Яг тийм мэдээлэл бол хийгээгүй. Ер нь зүүний үзэл баримтлалтай намууд эвсч сонгуульд оролцох нь аль алиныхаа эрх ашигт нийцнэ.
-Энэ үйл явдал намаас гарахад тань нөлөөлөх үү?
-Нөлөөлөхгүй гэж бодож байна. Одоо ч гэсэн эвсч, хамтарч ажиллавал үр дүн гарна гэж л бодож байна.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр
-Таныг буцаад МАХН-даа орж байгаа гэсэн мэдээлэл байна. Өчигдөр Н.Энхбаяр даргынд очсон болохоор ингэж таамаглаж байх шиг байна л даа?
-Би юу болоод байгааг эхлээд телевизээр харсан. Манай гэр ерөөсөө 50 хүрэхгүй метрийн зайтай байдаг болохоор очсон. УИХ-ын гишүүн хун хууль бус уйл ажиллагаа явж байгааг зурагтаар харсан болохоор очих ёстой гэж үзсэн. Энэ бол УИХ-ын гишүүний үүрэг. Намайг очиход гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар ирчихсэн байсан. Миний хувьд тэнд очсоноо зөв гэж бодож байгаа. Тэр хууль биелүүлдэггүй, зэрлэг балмад юмыг нүдээрээ үзсэн. Өөр хүн надад тийм юм болсон гэвэл би итгэхгүй байхаар байсан. Тэр хүмүүс орж ирээд шууд л намайг буйдангаар дарж унагаад, миний толгой дээр нэг хөл гарчихсан байсан нь Ч.Улаан гишүүнийх байсан. Ийм л аймар юм болсон. Толгойгоо хавчуулаад буйдан даруулсан байсан миний амь насанд ч аюултай байсан. Тиймээс хууль бус энэ уйл ажиллагааны талаар, бүрэн эрхэд халдсан энэ уйл явдлынх нь төлөө УИХ-ын удирдлагад хандана. Тэгэхгүй бол цагдаа нар дураараа хун зоддог болжээ. МАХН-д бол гишүүнээр элсэхгүй. Би Хамуг Монголын хөдөлмөрийн намын бодлогыг боловсруулсан хүний хувьд өөр нам руу явах сонирхол алга. Харин зүүний чиглэлийн намууд нэгдэе гэвэл хүлээж авахад бэлэн байна.
-Төрийн тэргүүн байсан хүнийг ингэж баривчилж болдог юм уу?
-Хамгийн гол нь тэр хун төрийн хамгаалалтад байсан. Төрийн хамгаалалтыг нь буулгах тогтоолыг УИХ батлах ёстой. Тийм тогтоол батлаагүй байхад барьж болохгүй.