Ө.Энхтүвшин: Баривчлах шийдвэр гаргасан нь шүүх, прокурор, АТГ юм байна
-МАН-ын бүлгийн гурван гишүүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үед цуг байсан. Тэд болсон үйл явдлын талаар ямар тайлбар хийж байна вэ?
-Бид бүлгийнхээ гишүүдтэй уулзаж тайлбар авч байна.
-Эдгээр гишүүд намаасаагарч МАХН-д элсэнэ гэж мэдэгдсэн юм уу?
-Намаас гарна гэсэн юм байхгүй. Хоёр гурав хоногийн өмнө би хэвлэлд өгсөн ярилцлагадаа ч энэ талаар тодорхой хэлсэн. Гэхдээ тийм байдлаар албан ёсоор намаас гарна гэж ярьсан зүйл байхгүй.
-Танай бүлгийн гурван гишүүн болсон явдлын талаар ямар тайлбар хийж байна вэ?
-Бидэнд хамгийн ойрхон эх сурвалж гэвэл бүлгийн гишүүд маань байна. Тэднийг урд шөнө тэнд байсны хувьд яг юу болсон юм гэдгийг тодруулсан. Бүлгийн гишүүд тэнд болсон үйл явдлын талаар мэдээлэлтэй болох хэрэгтэй байна.
-ХЗДХ-ийн сайдын хувьд Ц.Нямдорж сайд энэ талаар ямар мэдээлэл өгсөн бэ?
-Ц.Нямдорж сайдаас бүлгийн гишүүд асуусан. Ц.Нямдорж сайд бүлгийн гишүүдэд хариуцлагатайгаар мэдэгдсэн. Ийм зүйл болсныг өглөө мэдсэн гэсэн. Ц.Нямдорж сайд та бүхэнтэй уулзах биз.
-Тэгвэл хууль зөрчиж баривчилгаа хийсэн цагдаагийн ажилтнуудад хариуцлага тооцох уу?
-Бидний хувьд баривчлах шийдвэр гаргасан газар нь АТГ, шүүх, прокурор юм байна гэж үзэж байна.