Ч.Улаан: Болсон үйл явдал намайг намаасаа гарахад нөлөөлөхгүй
2012.04.13

Ч.Улаан: Болсон үйл явдал намайг намаасаа гарахад нөлөөлөхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг өнөөдөр өглөө баривчлах үеэр үйл явдал өрнөх үед газар дээр нь байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нараас зарим зүйлийг тодрууллаа.


-Та МАН-аас гарна гэсэн мэдэгдэл өмнө нь хийсэн байсан.
-Яг тийм мэдэгдэл ч бас хийгээгүй ээ. Ер нь бол зүүний үзэл баримтлалтай намууд хамтарч эвсэж сонгуульд орох нь аль аль намын эрх ашигт илүү нийцнэ.

-Саяын болсон үйл явдал таныг намаасаа гарахад нөлөөлөх үү?
-Нөлөөлөхгүй гэж бодож байна. Одоо ч гэсэн эвсэж ажиллавал амжилт гаргана гэсэн итгэл үнэмшил хэвээр байна.

-Таны бүрэн эрхэд халдлаа. Үүнийг та юу гэж бодож байна?

-Энэ бол хуульд нийцэхгүй л гэж бодож байна. Би бүлэг дээр бодит байдлыг л танилцуулна.

-Та ямар нэг шаардлага эсвэл хүсэлт тавих уу?

-Хууль хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийгээч гэдэг санал тавина.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.