Ч.Улаан:Улс төрийн ууган хүчин МАХН-ыг сэргээх болно
2012.04.16

Ч.Улаан:Улс төрийн ууган хүчин МАХН-ыг сэргээх болно

Өчигдөр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан " Энэ жилийн УИХ-ын сонгуульд намаа ялуулахын төлөө санаа зовж ажиллаж байсан, бид. Санал бодлоо ч чөлөөтэй илэрхийлж, боломжийн хувилбарыг эрэлхийлж байлаа. Зүүний чиглэлийн хоёр нам ирэх сонгуульд хамтран оролцвол ялалт байгуулах бололцоо байна. Хоёр талын эрх ашигт бүрэн нийцнэ гэсэн үзэл бодлоо илэрхийлж байсан. Гэтэл энэ үйл явдал байдлыг эрс өөрчиллөө. Эвсч, хамтарч ажиллах боломжгүй боллоо гэж үзэж байгаа.

Тиймээс бид өөр арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ер нь одоо улс төрийн ууган хүчин МАХН-ыг сэргээх асуудлыг нягт боловсруулж гаргах хэрэгтэй юм байна гэсэн ойлголт төрж эхэллээ. Үйл явдал цаашдаа улам тодорхой болно" гэж мэдэгдлээ. Энэ бүхнээс харахад УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдах нь тодорхой боллоо. Дээрх гишүүд МАН-аас гарах нь ээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.