2012.04.16
Дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн үйл явдлын талаар мэдээлэл хийлээ
Өнгөрсөн баасан гаригт үдээс хойш 17 цагт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар өнгөрсөн баасан гаригийн үүрээр болсон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үеийн үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Дээрх гишүүд уг үйл явдлыг болж байх үед тухайн газарт байсан хийгээд үл ойлголцсон нөхцөл байдлыг зохицуулахаар очсон хэмээн мэдэгдсэн юм.
Мөн энэ сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулах явцад УИХ-ын гишүүний биед халдсан, эд хэрэгслийг эвдсэн зөрчил гарсан. Цагдаагийн байгууллагын ажилтнууд Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нөлөөлсөн эсэхийг тогтоож, ажлын хэсгийн дүгнэлт гаргуулж өгөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан байна.Хууль хяналтын байгууллагын ажилтнууд өөрсдөө хууль зөрчиж, зүй бус үйлдэл гаргасан нь УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд халдаад зогсохгүй, төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдсан явдал гэж үзэж байна.
Тиймээс уг үйл явдлыг зохион байгуулсан, үүрэг өгсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх болно гэдгээ УИХ-ын гишүүд хэлж байлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.