2008.01.01
Н.Энхбаяр хоол идэж эхлээгүй
МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал одоогоор сайжраагүй байгаа тухай Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн дарга Г.Баясгалан мэдэгдлээ. Түүний хэлснээр Н.Энхбаяр хоол идэж эхлээгүй байгаа бөгөөд зөвхөн амаараа шингэн зүйл ууж эхэлжээ. Эхлээд ходоод, хоол боловсруулах эрхтнийг чийглэх ёстой байдаг тул шингэн өгч байгаа гэв. Мөн Н.Энхбаяр хуурай өлсгөлөнгөө зогсоогоод удаагүй байгаа тул биед нь хийж байгаа эмчилгээ тийм ч хурдан үр дүнгээ өгөхгүй байгаа гэлээ. Хоол, тэжээлийн дутагдалтай холбоотойгоор түүний зүрх, элэг, бөөрний үйл ажиллагаа нь муудсан байна. Хэзээ бие нь бүрэн тэнхрэх нь тодорхойгүй байгаа аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.