Ө.Энхтүвшин: Сайд Ц.Нямдорж энэ талаар мэдээгүй байсан
2012.04.13

Ө.Энхтүвшин: Сайд Ц.Нямдорж энэ талаар мэдээгүй байсан

МАН-ын бүлгээс дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшингээс цөөн асуултад хариулт авлаа.

-Урьд шөнийн ажиллагааг хийхдээ Шүүх, Прокурор Цагдаа хүчний байгууллага хууль зөрчсөн үйлдэл гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Хөндлөнгөөс, телевизээр харж байхад тэнд хууль зөрчигдөж байгаа гэдэг байдал харагдсан.

-Тэнд танай намын гурван гишүүн бас байсан. Тэдний эрхэнд ч халдаж байгаа нь харагдсан?

-Бид гурван гишүүнээсээ энэ талаар тайлбар авч байна.

-Гишүүдээс биш Цагдаагийн байгууллагаас тайлбар авах ёстой юм биш үү?

-Цагдаагаас ч авах ёстой. Одоогоор хамгийн ойрхон нь тэд байгаа учраас бодит байдал дээр юу болсон юм бэ гэдгийг тодруулж байгаа юм.

-АТГ баривчилгаа зохион байгуулж байхад Ц.Нямдорж сайд энэ талаар юу гэсэн байр суурьтай байсан бэ?

-Ц.Нямдорж сайд энэ талаар мэдээгүй гэсэн.

-Сайд бүлгийн хуралд суух ёстой байсан юм биш үү?-Ц.Нямдорж дараа нь та бүхэнтэй бас уулзах биз ээ?

-Танай намын гурван гишүүн намаасаа гарах гэж байгаа гэсэн мэдээлэл тарсан байгаа. Өөрсдөө бүлгийн хурлын дараа энэ талаар мэдээлэл хийнэ гэж байсан.-Намаас гарна гэсэн юм байхгүй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.