Энэ тухай гадаадын хэвлэлд
2012.04.16

Энэ тухай гадаадын хэвлэлд

Монголын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан талаар гадаадын хэвлэлд мэдээлсэн мэдээллийг тоймлон хүргэж байна. Энд зарим нэг баримт болон үйл явдлыг өөрсдийн авсан мэдээллээр хүргэсэн бололтой, алдаатай зүйл ч гарсан байна. Мөн тухайн мэдээлэлд тэмдэглэсэн дүгнэлт, баримт зэргийг засварлалгүйгээр хүргэж байгаа болно.

Монголын ерөнхийлөгч асан Намбарын Энх­баярыг авлигын хэрэгт холбогдуулан баривчлав. Экс ерөнхийлөгчийн хамгаалагч нар Авлигын эсрэг газрын  тусгай хүчнийхний баривчлах эхний оролдлогыг  зогсоож чадсан ч баасан гаригийн өглөөгүүр хийсэн дайралтад хүчин мөхсдөв. Улсын өмч байсан байгууламжийн талаар Энхбаяр мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан гэж хүчнийхэн үзэж  байгаа ба харин экс ерөнхийлөгчийн талынхан өнөөгийн төрийн тэргүүний өшөө авалт гэж энэ хэрэг явдлыг нэрлээд байна.

Монголын ерөнхийлөгчөөр 2004—2009 онд ажиллаж байсан Намбарын Энхбаярыг баривчлах зөвшөөрлийг Авлигатай тэмцэх газрын асуулгын дагуу пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхээс өгчээ.  Төрийн тэргүүн асан мөрдөн байцаалтад очихоос татгалзсан учраас авлигатай тэмцэгчид ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ. Пүрэв гаригт Энхбаярыг баривчлахаар ирсэн цагаагийнхан хуулиар түүнийг хамгаалж байгаа хамгаалагч нарыг дийлсэнгүй. Хууль хяналтынхан улстөрчийн машиныг зогсоож чадсан ч экс ерөнхийлөгчийг барьж чадсангүй. Энхбаяр зэвсэгт хамгаалагч нарынхаа хамт улс төрийн зүтгэлтний гэрт ороод бэхлэлт хийн суужээ. Удалгүй энэ сөргөлдөөнд Энхбаярын талын МАХН-ынхан  хүч нэмэн ирсэн байв. Шөнийн хоёр цагийн үед цагдаагийнхан хэн нэгнийг баривчилж чадалгүйгээр явцгаажээ гэж “Business Mongolia” хэвлэл бичсэн байна. “Интерфакс” мэдээлснээр хамгаалагч нар ба Авлигын эсрэг газрын тусгай албаныхны хооронд бага зэргийн буудалцаан гарсан гэнэ.

Дөрвөн цагийн дараа төрийн тэргүүн асны гэрт цагдаагийнхан эргэн ирж хамгаалагч нартай нь сөргөлдөн Энхбаярыг баривчилжээ. Ерөнхийлөгч асанд одоо авлигын хэргээс гадна баривчлагаа хийхэд эсэргүүцэл үзүүлсэн гэх хэргийг тулгасан тухай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах  албаны дарга Эрдэнэбатын Амарбат сэтгүүлчдэд мэдэгдэв. “Энхбаярт хамаатай авлигын хэргийг бид бүтэн жилийн турш  мөрдөж байна. Бид мэдүүлэг авахаар олон удаа дуудсан ч ганц ч удаа ирээгүй” гэж Амарбат хэлжээ. Албан бус мэдээгээр Энхбаярыг Төв аймгийн урьдчилан хорих төвд хүргэжээ.

Амарбатын хэлснээр Энхбаяр улсын өмчийн зочид буудлын хувьчлалтай холбоотой байж магадгүй гэнэ. Амарбат авлигын хэргийн талаар дэлгэрэнгүй хэлээгүй байна. Энхбаяр нь өнгөрсөн арван жилд Монголын гол улстөрчдийн нэг байв. Тэрээр 2000—2004  онд Ерөнхий сайд, 2004 онд парламентын дарга, дараагийн жилд нь ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаад 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулиар сөрөг хүчний Ардчилсан намын нэр дэвшигч Элбэгдоржид ялагджээ. Элбэгдорж, Энхбаяр нар улс төрийн хоёр лагерийг төлөөлсөн эвлэршгүй өрсөлдөгч нар юм. Тэдний толгойлдог улс төрийн хоёр лагерь үргэлж сөргөлдөн заримдаа гудамжинд гарч тэмцэлддэг.

Монголд өнгөт хувьсгал хийхээ шахсан 2008 онд тийм л байв. Долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө МАХН сонгуульд ялсан тухай Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэний дараа сөрөг хүчний Ардчилсан намынхан гудамжинд гарч жагсав. Тэд Энхбаярын намыг сонгогчдын санал хулгайлсан гэж буруутгаад цагдаагийнхантай мөргөлдөөн гаргасан юм. Эрх баригч МАХН-ын Төв байрыг гороолж байсан эсэргүүцэгсдийн эсрэг хууль хяналтынхан  галт зэвсэг хэрэглэсэн. Тэр үед намын удирдлага нь байсан намын төв байрыг нь шатаасны дараа Улаанбаатарт дөрвөн өдрийн турш онцгой байдал тогтоож байлаа. Энэ үймээнээр таван хүн алагдаж 300 орчим хүн нэрвэгдсэн байжээ.

2008 оны сонгуулиар МАХН 76 мандатын 44-ийг авсан ч Ардчилсан намтай эвсэл байгуулсан. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа “хувьсгалт” нэрээ гээсэн нам нь Засгийн газар байгуулсан ч Энхбаяр сөрөг хүчний эгнээнд шилжжээ. Тэрээр МАН-тай муудалцаад хуучин МАХН нэртэй өөрийн намыг байгуулсан юм.

Одоо Монголд долдугаар сарын 1-ний хэрэг явдлын хохирогчидтой холбоотой хүмүүсийг шүүх ажиллагаа явагдаж байгаа. Өнгөрөгч гуравдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан хошууч генерал Амарболд, Харуул, хамгаалалтын албаны дарга хурандаа Батсүх, Хотын цагдаагийн албаны дарга дэд хурандаа Зоригт  нарыг баривчлан хорьсон. Цагдаагийн дарга нарыг 2008 оны есдүгээр сараас цус урсгасан хэрэгт буруутгаж эхэлснийг Ерөнхий прокурор  мэдэгдэж байсан ч шүүхээр асуудлыг шийдээгүй байгаа. Энхбаяр түүний хэрэг бишдээд ирснийг ойлгон энэ сард хямралын үеэр Элбэгдорж нарын өндөр тушаалтнуудын  яриа хэлцлийн бичлэгийг гарган тавьсан юм.

Эдгээр баримтуудаас тэр үеийн ерөнхийлөгч, Засгийн газар хямралын үеэр хэрхэн ажиллаж байсныг харж болох ажээ. Алтангэрэлийн Амарболдын өмгөөлөгчийн хүсэлтийн шүүх  хүлээн авч Энхбаярыг цагдаа нарын хэргийн гэрчээр шүүхэд дуудсан байлаа гэж InfoMongolia дамжуулж байна.

Энэ материалыг Оросын “Газета. Ру” сайтаас авлаа. Уг материалд Оросын уншигчдын бичсэн сэтгэгдлээс та бүхэнд дор танилцуулж байна.    

Maximuzzz: Тэнд юу болоод байгааг мэдэх хүн байна уу? Яагаад энэ орны тухай хэвлэл, мэдээллээр цөөн дурьдана вэ?

40mlsfromsanity: Цэцэглэж байгаа Монгол орныг улбар шар халдвар ямар болгосныг хараач. Манайд гэхэд л хорино гэдэг нь... ядаж Чубайсыг суулгаж чадахгүй л байгаа юм даа.

Churumburum: Дөнгөж нэг буудлыг хувьчилсан гэнэ үү. Манайд бол тэр нь доод зах нь сумын хэмжээний даргын хийдэг хэрэг. Орлогч сайд гэхэд л ийм хэрэг тоож хийхгүй. Хэрэв ийм өчүүхэн хэргийн төлөө суулгаад байвал Нэгдмэл Орос намд гишүүн үлдэхгүй дэг.

bb1908: Өчигдөр зэвсэгт эсэргүүцэл гараагүй шүү. Авлигын хэрэгт холбогдсон бол экс ерөнхийлөгч нь ч бай, бүгд шийтгэгдэх ёстой! Монголчуудад баяр хүргэе, немцүүдээс ардчилалд суралцаад авсанд нь!

Levasatz: Өгүүллээс зөвхөн овог нэрийг нь уншлаа.
Jusgladii: Эм тахиа шувуу биш, Орос гадаад биш.
Bezrespect: Монголчуудад баяр хүргэх л үлдлээ. Тэд оросуудаас илүү боловсон байна шүү.
Mindforms: Оросуудаас тийм мундаг юм байх даа?
Rstslv: Энхбаяр түүний хэрэг бишдээд ирснийг ойлгон энэ сард хямралын үеэр Элбэгдорж нарын өндөр тушаалтнуудын  яриа хэлцлийн бичлэгийг гарган тавьсан ... Алтангэрэлийн Амарболдын өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх  хүлээн авч Энхбаярыг цагдаа нарын хэргийн гэрчээр шүүхэд дуудсан. Ийм хачин нэртэйгээр тэд яаж амьдардаг байна аа?

Тугрук Макто: bb1908 зөв. Ямар ч зэвсэгт эсэргүүцэл байгаагүй. Энхбаярын сонгуулийн кампани байж болох юм. Юу болоод тэр мэдүүлэг өгөхгүй байв. Суугаад л шуугиантайгаар хүчээр аваад явна гэж хүлээж байсан хэрэг үү.

Vladimir Voroncov: Энэ хэргийг үндэслээд орос нэртэйгээр орос фэнтези кино хийчих юм сан. Холливудын нөхөд та нар хаана байна, ийм сэдэв өнгөрөх гээд байна шүү!

Gnidinoross: Суудалдаа ширэн  ороо үлдээлгүйгээр дөрвөн жилдээ Монголын ерөнхийлөгч нар солигдож байдаг. Буудал хулгайлах гээд л гараа сарвайсан гэнэ. Оросын ард түмэн Монголын ард түмэн шиг өсч өндийтэл өдий байна даа

Нийтлэлч
Ш.Мягмар
Эх сурвалж
Ардын эрх
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.