2010.05.24
Ж.Сүхбаатар: Ах хүний хувьд надаас уучлал гуйсан
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцор гэж яамны өмнө нь суулт зарласан Б гэгч хүний цаана УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар байсан гэдэг мэдээлэл цацагдаж байна.Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Сайн байна уу, гишүүн ээ. Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж, яамны өмнө суулт зарласан хүний цаана таныг байсан гэх юм?
-Тийм зүйл байхгүй. Сайдыг огцор гэж суулт зарласан тухай одоо л сонсч байна. Тэгээд ч би тийм хөгийн улс төр хийхгүй. Хэрэв улс төр хийхээр болбол олон нийтийн өмнө, улстөрийн арга замаар асуудлаа тавина.-Ер нь, сайд та хоёрын асуудал юу болсон бэ.
Чимээгүй болчихлоо?
-Бид эр хүний ёсоор асуудлаа шийдсэн.
-Яаж шийдсэн гэж?
-Сайд ах хүний хувьд надтай уулзаад уучлал гуйсан. Би ч сайдыг эртнээс мэдэх учраас түүнд хүндэтгэлтэй хандсан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.