Г. Баярсайхан : Хүүхэд байхын техникт сонирхолтой байлаа
УИХ-ын гишүүн Г.Баярсайханы хоббыг сонирхлоо.
-Та ямар хоббитой вэ?
-Би хүүхэд байхдаа олон зүйл сонирхож байлаа. Нохой, яст мэлхий, загас тэжээж явлаа. Марк цуглуулдаг байсан. Сүүлдээ техникийн сонирхолтой болсон. Залуу техникчдийн ордны радио, техникийн дугуйланд явдаг байв. Победа, Варшава зэрэг хуучны радио хүлээн авагчдыг задлаад эргүүлж угсардаг байсан. Дугуй угсарна. Багадаа ийм л хоббитой байлаа даа.
-Тэгвэл одоо?
-Бусад эрчүүдээс ялгаатай нэг зүйл надад бий. Тэр нь ерөөсөө анд явдаггүй. Амьтны амь таслах бол буруу гэж үздэг. Харин сүүлийн үед сайн загасчин болох юм сан гэж боддог болсон. Голын усны хоржигнох чимээг сонсоод чимээгүй орчинд загас барихад хүн тайвширдаг шүү дээ. Энэ зунаас загасчилъя гэж бодож уурга авсан байгаа. Мөн сүүлийн үед Монголын түүхтэй холбоотой ном их цуглуулж байна. Миний номын сан гайгүй цуглуулгатай болсон.
-Ямар номнууд байгаа вэ?
-Шинжлэх ухаан, экологи, түүхийн номнууд байна даа. Улс төртэй холбоотой номнуудыг сүүлийн их сонирхож байгаа. Тухайлбал, Маргарит Тетчерийн “Төмөр хатагтайн дурдатгал”, Билл Клинтоны ном гээд нэрлээд байвал олон бий. Геополитикийн чиглэлийн ном бас их уншдаг болсон. Жишээ нь Хятад, Орос, дундад Азийн орнуудын түүхийн тухай номууд цуглуулж байгаа. Гэхдээ миний номын сан манай аавын номын сангийн дэргэд бол өчүүхэн л дээ. Аавын номнууд номын санд багтахгүй сүүлдээ кантенерт хадгалсан байдаг юм. Аавын номын сангаас Оросын шинжлэх ухааны суурь бүтээл ихтэй. Түүнээс нь авч уншдаг.Мөн манай хүү намайг дуурайсан юм уу, янз бүрийн эвлүүлдэг тоглоом цуглуулж байна. Хүүтэйгээ хамт заримдаа тэр тоглоомуудыг нь эвлүүлдэг. Ер нь манай хүү надтай адилхан их хөдөлгөөнтэй, дугуй, ролик унана.
-Та мод, цэцэг тарих хоббитой байх?
-Би аавындаа их очдог. Манай аавынх “Бэлх”-д байдаг л даа. Хашаанд нь олон төрлийн жимсний мод болоод өөр олон төрлийн мод тарьсан байгаа. Хаврын улиралд тэнд очиж моднуудаа арчилдаг юм. Түүнээсээ сайхан таашаал авдаг. Одоо Чингэлтэй дүүрэгт мод тарина.
-Хэдэн мод тарих гэж байгаа вэ?-Энэ удаад 10 мянган мод таръя гэж бодож байна.-Айлуудын хашаанд тарих юм уу?
-Чингэлтэй ууланд тарина. Мөн Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд мод тарих гэж байгаа. Шинэ ордон барих гэж байгаа учраас нэг их олныг тариулахгүй байх л даа.Гэхдээ Японоос “Сакура”-гийн хоёр ширхэг бут авчирсан. Түүнийгээ энэ цэцэрлэгт тарина даа.
-Танай гэрт их олон төрлийн цэцэг байдаг байх аа?
-Манай гэр бүлийн хүний нууцлагдмал авьяас нь илэрсэн үү, яасан сүүлийн үед янз бүрийн цэцгийн суулгацыг гэртээ тарьсан. Би цэцэг тарих янз бүрийн сав худалдан авч өгсөн.
-Хамгийн ховор цэцэг нь юу вэ?
-Манай эгчийн охин саяхан Оксфорд төгсөөд ирсэн юм. Тэгээд Өмнөд Африкийн дэлхийн академийн ээлжит их хуралд ороод ирэхдээ тэндээс баахан цэцгийн үр авчирч өгсөн. Африкийн халуун орны ховор цэцгүүд л дээ. Тэднийг гэртээ үрслүүлээд суугачихсан байгаа. Өдөр нь наранд гаргаж тавиад л арчилж байна.
-Гоё цэцэг, цэцгийн үрсэлгээ худалдан авахдаа мөнгө хайрлахгүй биз?
-Би авъя гэсэн зүйлдээ мөнгө хайрладаггүй. Хэд нугалаад ч хамаагүй авдаг.
-Өөр хоббий бий юу?
-Автомашинд хоббитой шүү. Хүүхэд байхын техникт сонирхолтой байлаа. Хөдөө аялах дуртай. Хүүхэд байхдаа аавыгаа дагаад геологийн экспедицийн багтай Монголын бүхий л газар нутгаар аялж үзсэн дээ. Харин янз бүрийн тоглоомонд муу. Хөзөр тоглохыг мэдэхгүй гээд хэлчихэд бараг хилсдэхгүй байх.
-Та ямар машин унадаг вэ?
-LX570, бенз бий. Мөн Toyoto landcruizer ч шалгарсан машин шүү дээ.