2010.05.20

УИХ дахь 70-аад оныхон

Тэдний намтраас үүнийг мэдэж болно. МАХН-ын залуу улстөрчид элдэв бүлэглэлд хуваагдлаа гэж дуулддаггүй ч тэтгэврийн насанд дөхсөн ах нарыгаа шахаж эхэлсэн нь нууц биш. АН-ынхан хэдийнэ хэд хэдэн фракц, клубт харьяалагдаж буй.

Энэ Парламентад 1970 оноос хойш төрсөн есөн гишүүн бий. Тэдний отгон нь болох зургаан залуу улстөрчийг энэ удаа онцольё. Гэхдээ МАХН, АН тус бүрээс гурвыг "шигшлээ".

2008-2012 оны УИХ-ыг өнгөөр будвал 70-аад оны залуу улстөрчид тодоос тод ялгарна. Анхны УИХ буюу 1996 оны Парламентад хорин хэдтэй С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар залуусын дуу хоолой болж явсан. УИХ өнөөдрийнх шиг залуусаар "хахаж" байсангүй. Яах аргагүй л Монголын хүн амын 70 илүү хувийг эзэлдэг залуус өөрсдийн төлөөлөлд харамгүй санал өгчээ.

Ажиглаж байхад МАХН залуусаа бодлогоор дэмждэг бол АН-ын цөс ихтэй залуус тэмцэл, тэмүүллээрээ гал, усан дундуур туучсаар их улс төрд өөрсдийн орон зай, нэр нөлөөг байлдан олж авдаг. МАХН-ын залуус улс төрд орохоос урьд төрийн хийгээд улс төрийн тодорхой албан тушаал хашиж иржээ. МАХН тэднийгээ "за боллоо" гэсэн үедээ улс төрийн ачаа үүрүүлдэг нь анзаарагддаг. Л.Гантөмөрийг эс тооцвол УИХ дахь АН-ын далаад оныхон харин нэг харайлтаар шахам орж иржээ.

 

2008-2012 оны УИХ-ын хамгийн залуу гишүүн нь Ж.СҮХБААТАР. Өдгөө 35-тай.

1997  онд МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгсөнгүүтээ УИХ-ын гишүүн, Монголын толгой хуульчдын нэг С.Төмөр агсны туслахаар ажилласнаар гараагаа эхэлжээ. УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд хуулийн зөвлөх, СЕХ-ны гишүүн, нарийн бичгийн даргаар ажилласан. Хэн болохоо тэнд харуулсан учир 2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга буюу дэд сайдын зиндаанд ажиллажээ.

С.Баярын санал болгосноор энэ Парламентад сонгогдоод буй. Хэдий бэлтгэгдсэн кадр боловч эхний хоёр жил УИХ-ыг танин мэдэхийг хичээсэн мэт харагддаг. Хуулийн төсөл боловсруулах эн тэрийн хувьд толгой өвдөхгүй гэдгээ харуулж чадаж байгаа. Харин сүүлийн үед "хэргийн эзэн хэнгэргийн дохиур" хэмээгдэх болж, чангарч эхэлсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.