2010.05.15

Хулчгаруудын арми

УИХ гэж хулчгаруудын танхим болжээ дээ.

Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор томилоход УИХ-ын гишүүд бараг л нааш харж инээн, цааш харж уйлсаар түүнийг баталсан юм. Нам ялгалгүй хандсан Ерөнхийлөгчийн шийдвэрийг гайхацгааж, хуулийн чиглэлээр нэг ч удаа ажиллаагүй хүн томилогдох нь гэж байсан хэрнээ яг томилогддогийн даваан дээр юу ч хэлж чадалгүй дэмжиж байв. Ганцхан УИХ-ын  гишүүн  Ж.Сүхбаатар  л  залуу түшээ гэхэд буурьтай асуултаар П.Цагаан зөвлөх,  Д.Дорлигжав  нарыг булж гарсан  юм, Тэрбээр дандаа улстөрийн алба хашиж байсан хүнийг прокуророор санал болгож буй Ерөнхийлөгчийн шийдвэрийг ихэд гайхаж буйгаа  илэрхийлэн,   энэ  салбар  улстөржих эрсдэл байгааг ч шулуухан хэлсэн. Мөг М.Алтанхуяг   прокурор   ямар шалтгаанаар ажлаа өгсөн, Ерөнхийлөгчийн шахалт байсан эсэхийг нэлээд нарийвчлан асууж амжина лээ.

Түүнийг ийн асуухад Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан М.Алтанхуяг прокурорын хувьд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Харин нэр дэвшигчийн хувьд хуулийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан хүн. Хуулийн мэргэжлээр ажилласанд тооцох тухай Дээд шүүхийн тайлбар байдаг. Энэ тайлбараар Ерөнхийлөгчийн  Тамгын газар түүний харьяа хэлтэс, тасагт ажиллаж байсан жилийг хуульчаар ажилласан хугацаанд тооцно гэж байгаа. Түүнээс гадна Хууль зүйн их, дээд сургуульд багшилж байсан хугацаа тооцно гэж байдаг хэмээн Д.Дорлигжавын улстөрийн карьеруудыг хуулийн байгууллага ажилласнаар  тооцсоныг  хэлж  байв.

Гэхдээ Ж.Сүхбаатар гишүүн сэтгэл нь ханаагүй бололтой. «Энэ хүний улстөрийн үзэл бодол прокрорын үйл ажиллагаа явуулахад нь саад болох болов уу, яах бол гэж санаа зовж байна» гээд ганцаараа эсрэг санал өгөөд сууж байсан юм. Харин нөгөө Д.Дорлигжавт таагүй хандаад байсан нөхдүүд ус балгасан юм шиг л таг суусан нь гайхмаар шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.