2010.04.12
Ж.Сүхбаатар Коран судар уншиж байна
УИХ-ын хамгийн залуу гишүүн нь Ж.Сүхбаатар. Цагтаа СЕХ-ын өдөр тутмын ажлын зохицуулж, намуудтай “нүдэлдэж”, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга хийж жагсагчидтай тулалдаж явсан нөхөр. Түүний ажлын болон зочны ширээн дээр англи, орос, монгол хэлээр гарсан ном сэтгүүл өрөөстэй байх юм билээ. хэтрүүлээд хэлчихвэл түүнийхээ араас мань эр аараа харагдахгүй шахам.
Сайханаас түүний ширээний ном нь англи хэл дээрх Коран судар болжээ. “Лалын шашинд дагаар орох нь уу” хэмээн шоглоом болгож асуувал, уншаад үзчихэд гэмгүй юм байна лээ. Би бурхны шашин шүтдэг. Гэхдээ бусад шашныг ч танин мэдэх хэрэгтэй хэмээв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.