УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2018.01.18

Тамхины сурталчилгаа, худалдан борлуулах үйл ажиллагаанд нарийн зохицуулалт орно

Дотоод орчныг 100% тамхигүй болгох уриалгыг НҮБ гаргаснаас хойш тамхины хяналтын хуулийг илүү сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.

2005 онд манай улс тамхины хяналтын хуулийг баталж 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байдаг ч тус өөрчлөлтөөр тамхи татах, борлуулах өөрчлөлтийг тусгаж хэрэгжилт нь сайн байсан. Харамсалтай нь хариуцлага тооцох механизм хангалттгүйгээс хэрэгжилт өнөөдөр унчихаад байгаа юм.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн байгууллага тамхи татах өрөөг байгуулна гэж заасан байсныг нэмэлт өөрчлөлтөөр бүрмөсөн хориглохоор тусгажээ. Мөн тамхины хайрцаг дээрх анхааруулгыг 75%д байршуулах, хүний нүдэнд ил худалдан борлуулахгүй байх гэх мэт 31 зүйл заалт өөрчлөлтийг тусгажээ.