О.Баасанхүү гишүүн хуулийн танилцуулгыг хийлээ
2014.04.25

Тамхины хяналтын хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.24/ нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулав. Хуулийн төсөлд тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байж болох асуудлыг тодорхой зааж, түүнд тавигдах шаардлагыг тусгажээ. Тухайлбал, тамхи татах зөвшөөрөгдсөн цэг нь утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэгдсэн, агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгайлсан тасалгаа байхаар заасан хэмээн хуулийн төсөл санаачлагч тайлбарласан.

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хуулийн төслийг санаачлагчид нь буцаалаа.