Тамхины хууль зөрчвөл нэг сая төгрөгөөр торгоно
2012.10.17

Тамхины хууль зөрчвөл нэг сая төгрөгөөр торгоно

 Хэрэв хуулийг баталбал 2013 оны гуравдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхлэх юм. Тамхийг 21 нас хүрээгүй хүнд худалдахгүй, ерөнхий боловсролын сургуулийн орчноос 500 м-ээс дотогш газарт тамхи борлуулах цэг байрлуулахгүй, ой мод, ой хээрийн ил задгай газарт тамхи татахгүй, хуулийг зөрчсөн хувь хүнийг нэг сая, албан байгууллагыг гурван сая төгрөгөөс эхлэн торгоно гэх зэрэг заалтыг тамхины хяналтын хуулийн төсөлд тусгаад байгаа юм.

Тамхи ширхэглэн зарж буй иргэнийг нэг сая төгрөгөөр торгоно. Мөн баар, ресторан, ажлын байран дээрээ тамхи татахыг хориглоно гэх зэрэг заалтыг орууллаа. Хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.