УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.04.25

Г.Баярсайхан: Хорт зуршлыг хуулиар дэмжиж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.04.24/ нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Ийм хуулийн төсөл өргөн арьж байгаад Хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ихээхэн бухимдалтай байсан. юм. Түүний байр суурийг хүргэж байна.

Байнгын хорооны дарга гэдэг бол байнгын  хорооны хуралдаан хуралдаанд оролцсон гишүүдийн санал дүгнэлтийг бүгдийг нь тусгадаг ёстой юм. Энэ санал дүгнэлт дээр тамхи татахыг дэмжиж байгаа гишүүдийн байр суурийг гаргасан байна. Миний эсэргүүцэж байсан байр суурь алга, ийм байж болохгүй.

Энэ бол инээдэм ханиадам биш шүү гишүүдээ. Энэ Монгол үндэстэн оршин  тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдгийг шийдэж байгаа юм шүү. Тамхи татна гэдэг бол хар тамхи татаж байгаа нэг хэлбэр. Том гүрнүүд хар тамхидалтаас болж мөхөж байсан түүх бий. Импортлогч компаниуд яагаад ингэж Монголын төрд ийм хүчтэй лобби нөлөөлж байна вэ. Хятад, ОХУ бүгд тамхины хяналтаа чангатгасан. Яагаад гэвэл хар тамхи хяналтаас гарах гээд байгаа учраас тэр. Тамхи бол хар тамхинд орох хамгийн анхны алхам.