Улсын Их Хурлын Чуулган
2017.11.30
Төв банкны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн барьсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан, О.Баасанхүү, М.Билэгт, Л.Оюун-Эрдэнэ, З.Нарантуяа, О.Батнасан нар асуулт асууж үүний дараа дэмжээгүй байр суурианаас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, А.Сүхбат нар тус тус саналаа хэллээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг гишүүдийн 66% дэмжиж анхны хэлэлцүүлэгт дагалдах хуулийн төслүүдийн хамтаар шилжүүллээ.