Тойрогтоо ажиллалаа
2011.08.19

Тойрогтоо ажиллалаа

Hap xyp тэгширсэн зуны дэлгэр өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллалаа. Тэрбээр Их-Уул сумын иргэдтэй уулзалт хийж орон нутагт ажиллах энэ удаагийн томилолтынхоо салхийг хагалсан юм.


Түүнчлэн Тэлмэн, Идэр,Цагаанхайрхан сум үүсч байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн баярт оролцож Тосонцэнгэл, Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Асгат, Баянтэс, Тэс сумдын иргэд сонгогчидтой уулзаж УИХ-д сонгогдон ажилласнаасаа хойш санаачилсан хууль тогтоомж, орои нутагтаа хийсэн хөрөнгө оруулалтын ажлаа иргэддээ тайлагналаа. Энэ үеэр хөдөө орон нутгийн иргэд эрхэм гишүүнээс оюутны сургалтын төлбөр, тэтгэврийн зөрүү, иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийг ямар хэлбэрээр олгох, цахилгаан эрчим хүч, сонгуулийн хуулийн талаар илүүтэй сонирхон асууж байв.

Ерөөлийн үгээр иргэдээ мялалаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол аймгийнхаа хойд, урд чиглэлийн 10 гаруй сумаар орж ажиллах үеэрээ иргэн бүрт өрөөлийн үг хэлж байсан юм. Тэрбээр уулзалт хийж явсан сум бүрийн иргэдэд хандаж -Мянганы замын хэвтээ тэнхлэг Тосонцэнгзл, Тэлмэн, Улиастайгаар дайран өнгөрөв. "Зам дагаж хөгжил" ирнэ гэдэг. Тэлмэн суманд дулааны цахилгаан станц баригдаж эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдана. Завханчууд гэрэл цахилгааны гачаалаас гарч 24 суманд илч гэрэл түгэж хүн бүр ажилтай, өрх бүр орлоготой болох өөдрөг сайхан ирээдүй бидний өмнө гэрэлтэж байгааг дуулгаж байсан. Болохгүй бүтэхгүй гэхээс илүүтэй түүний энэхүү ерөөлийн үг хүн бүрийн сэтгэлд итгэл төрүүлж бахархлыг нь төрүүлж байлаа.

Нутагтаа хөрөнгө оруулалт хийсээр

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сумдад хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэлээ.Тэлмэн, Идэр, Цагаанхайрхан сумын 80 жилийн ойн баярын үеэр 300 гаруй ахмад настанд дурсамж 10 мянган төгрөг гарын бэлгийн хамт гардуулж хүндэтгэл үзүүлжээ. Мөн Идэр сумын ЗДТГ-ынбарилгын шав тавих, хүн эмнэлгийн байрны нээлтийн арга хэмжээнд оролцож орчин үеийн эмнэлгийн ор, яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн багажхэрэгслийг олгожээ. Түүнчлэн 11сумын ЗДТГ, соёлын төв, цэцэрлэг,эмнэлэг, ерөнхий боловсролынсургуульд комьпютерийн ижбүрдэл, Их-Уул сумын иргэнМ.Аварзэд, М.Содномпүрэв нарт иж бүрэн гэр бэлэглэжээ. НАМЭХ-ны ерөнхийлөгч болоод холбооныхоо анхны шагналыг нутгийн бүсгүйчүүдийн энгэрт энэ үеэр зүүж өгсөн нь содон үйл явдал байлаа. Аймгийнхаа урлаг соёлыг дэмжиж 10.0 сая төгрөг хандивлаж Хөгжимт жүжгийн театрт пургон автомашин гардуулж өглөө.

Хурдан унаа, өргөө гэртэй боллоо

Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачлан хэрэгжүүлж буй олон ажлууд бий.Аймаг сумын төвөөс алслагдсан, хүн ам олонтой багуудад хүрч ажиллахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь унааны асуудал байдаг. Тэгвэл үүнийг соргогоор ажигласан төрийн түшээ бүсгүй багийн үйл ажиллагааг бэхжүүлж, төрийн үйлчилгээг ард иргэдэд чанартай түргэн шуурхай хүргэхийг хүсч , багийн Засаг дарга, багийн хүний эмч нарт 70 ширхэг мотоцикль гардуулж өглөө.Мөн газар тариалан эрхлэгч, бүлэг хоршооллын үйл ажиллагааг дэмжиж, нутгийнхаа хөрсөнд ургасан газар нутаг, уул усныхаа энергийг шингээсэн арвин их ургац авахыг ерөөн 20 ширхэг тракторын иж бүрдлийг олгож тариаланчдыг төрөөс ямагт дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Улсын баяр наадмыг тохиолдуулан тойргийнхоо орлого багатай,өрх толгойлсон эмэгтэйчүүд болон өөрийн гэсэн орон гэргүй олуулаа амьдардаг 108 өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгож олон айлын голомтыг бадраалаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.