“Ард түмнээ сонсъё” аян Говь-Алтай аймагт амжилттай явагдлаа
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯРЫН ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ “МАН-АРД ТҮМНЭЭ СОНСЪЁ АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЖИЛЛАСАН ТАЙЛАН
Монгол ардын намаас “Ард түмнээ сонсъё” аяныг Говь-Алтай аймагт 2011.05.30-06.01-ыг өдрийн хооронд зохион байгууллаа. Аяны хүрээнд МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Д. Оюун хорол, УИХ-ын гишүүн Р. Раш, УИХ-ын гишүүн, Тєсвийн байнгын хорооны дарга Д. Хаянхярваа, Нийгмийн хамгаалал хєдєлмєрийн сайд Т. Ганди, Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Цолмон, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ч.Жаргалсайхан, Хүнс хєдєє аж ахуй, хєнгєн үйлдвэрийн яамны Газар тариалангын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Баяртулга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Наранцогт, МАН-ын Ерєнхий нарийн бичгийн даргын ахлах зєвлєх Я. Тємєрбаатар, МАН-ын УЗ-ийн ХМОНХХ-ийн дарга Д. Амарбаясгалан, МАН-ын Бага хурлын гишүүн О.Мөнхбаатар, МАН-ын Бага хурлын гишүүн Г.Уранчимэг, Нийслэлийн НАМЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн М.Пүрэвжав, МАН-ын УЗХЭГ, улс төрийн ажилтан Ч.Цэвэгдорж, МАН-ын УЗХЭГ, улс төрийн ажилтан Ц.Төмөрхүү, МАН-ын УЗХЭГ, улс төрийн ажилтан Л.Отгонжаргал, ЕНБД-ын туслах С.Лүндэг, сургагч багш-3, МN-25, UBS, TV-5, MNB телевизийнхэн мєн сонин сэтгүүл, урлаг соёлын нийт 65 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүрэлцэн очиж аяны арга хэмжээнд оролцлоо.
Ажлын хэсэг УИХ, Орон нутгийн сонгуулийн суурь бэлтгэлийг хангуулах, сонгогчдын суурь судалгаа, тандалт хийх, намын гишүүд, иргэд, сонгогчидтой уулзалт, үдэшлэг зохион байгуулах, санал бодлыг нь сонсох, идэвхжүүлэх, намаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг сурталчилан таниулахад энэхүү үйл ажиллагааны зорилго оршино.
Алтайчуудын тулгамдсан асуудал ундны усны хангамж, хомсдол. Газар тариалан эрхлэх талбай хангалттай ч усны хомсдолоос шалтгаалж иргэд тариалан эрхэлж чаддаггүй. Иргэдээс гарсан ихэнх асуулт нийгмийн халамж, үйлчилгээтэй холбоотой байв. Эдгээр асуудлуудыг МАН болон УИХ, Засгийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнууд эхнээс нь шийдвэрлэж өглөө.
“МАН-Ард түмнээ сонсоё” аяны хүрээнд эрүүл мэндийн салбар, анагаах ухааны коллежийн оюутан, боловсрол соёл, нийгмийн халамжийн салбар, хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, ерєнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангийн сурагчид, онцгой байдлын хэлтэс, цагдаа, хууль хяналтын байгууллагууд зэрэг 1800 ажилчид, албан хаагчид, иргэдтэй уулзаж, санал бодол сэтгэгдлийг нь сонсон салбар бүрт тулгамдаж буй асуудлаар ярилцаж, зарим шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Намын гишүүд дэмжигчидтэй уулзах уулзалтанд сум бүрээс 15 тєлєєлєгч ирж оролцов.
Дэд бүтэц, бүтээн байгуулалт :
Говь-Алтай аймаг нь Улаанбаатараас алслагдсан, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй тус аймгийнхан одоо нийслэлтэй хатуу хучилттай засмал замаар холбогдох эх суурь тавигдаж байна.
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бонд гаргаж 2011-2012 онд 1300 километр хатуу хучилттай хар зам барих хөрөнгө оруулалтыг саяхан шийдвэрлэсэн. Тиймээс Говь-Алтай аймгаас Баянхонгор хүртэл 128 километр хатуу хучилттай зам барих ажил эхэлж "Хөгжлийн зам"-ын нээлт болж, алтайчуудын магнайг тэнийлгэв. Өөрөөр хэлбэл, баруун бүс нутгийг 2013 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож дууссан байх болно. Энэ бол Ардын намаас УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохдоо амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт юм.
Алтайгаас Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай зам барих Энэхүү замыг Шинжаан Уйгарын өөртөө
засах орны “Шин Жиан Ши Фан” компани эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж, 2012 онд ашиглалтад өгөх юм.
Мөн аймгийн төв Есөнбулаг сумын усан хангамжийг шийдвэрлэх үүднээс 25 сая ам.доллараар Завхан голоос ус татах 48 км хоолойн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр болов. Тайширын усан цахилгаан станц удахгүй 6 дугаар сарын 13-нд нээлтээ хийж, бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор дээрх аймгууд эрчим хүчний асуудлаа шийднэ. Ингэснээр алтайчууд зам, эрчим хүч, усан хангамжтай болох юм.
Эрчим хүч, зам, ундны усны хангамжын асуудал үндсэндээ шийдэгдэж, зам тавихаар хөрөнгө оруулалт хийгдэж байгаад Говь-Алтайчууд баяртай байна.
Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Говь-Алтай аймгийн хойд тойргийн сумдын 22 багийн эмчид мотоцикль гардуулж, уламжлалт анагаах ухааны эмнэлэгт тоног төхөөрөмж бэлэглэсэн нь багийн эмч нар, эмнэлгийн хамт олны талархлыг хүлээж, урмыг сэргээсэн сайхан үйл явдал боллоо.
МАН-ын бүрэлдэхүүн болон УИХ, Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт зөвхөн аймгийн төв болон сумдаа р ажиллаж, 5-р сарын 31-н єдєр ажлын хэсгийнхэн 3 хэсэг болон хуваагдаж Бигэр, Халиун, Жаргалан сумуудад уулзалт ярилцлага, урлаг спортын арга хэмжээ зохион байгуулж, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдэж байлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Халиун суманд хүрэлцэн очиж ажиллав. Аймгийн удирдлагуудын хэлснээр, Халиун, Дарви, Шарга сумыг жишиг сум болгох боломжтой юм. Домогт Хар азаргын нурууг энэ онд багтааж, төрийн тусгай хамгаалалтад авхуулж, “Энэ нутагт ашиг малтмалын лиценз дахин олгуулахгүй” гэсэнд Халиун сумынхан баяртай байгаагаа илэрхийллээ.
Жаргалан суманд БОАЖ-ын дэд сайд Ч. Жаргалсайхан дуунд мөнхөрсөн үзэсгэлэнт “Эрээн нуур”-тай биечлэн танилцаж үүрэг даалгавар єгч хуучин байдалд нь оруулна гэдгээ амаллаа.
06-р сарын 01-нд Эх үрсийн баярыг тохиолдуулан аймгийн тєв талбайд зохиогдсон баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн 1000 хүүхдэд, мөн аймгийн төвийн цэцэрлэгүүдийн хүүхдүүдэд, Халиун сумын цэцэрлэгийн 300 хүүхдэд УИХ-ын гишүүн Ж. Энхбаяр гарын бэлэгээ гардуулж єгєв.
Мєн 40 гаруй ээжүүдэд Алдарт эхийн I одон, 50 гаруй ээжүүдэд Алдарт эхийн II одонг гардуулж єглєє. Эх үрсийн баярт зориулсан “Тусгаар тогтнол” шоунд МУГЖ С. Ганзориг, залуу дуучин Мєнгєнцэцэг, Энх-Эрдэнэ, Баясук, Харсарнай, ICE TOP, L-GUARDS зэрэг арав гаруй хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцлоо.
Шийдвэрлэсэн асуудал:
- Халиун суманд шинэ соёлын төв барьж ашиглалтанд оруулах.
- 400 хүний суудалтай Алтай чуулгын барилгыг барьж дуусгахаар үлдсэн хөрөнгийг шийдвэрлэв.
- Говь-Алтай аймгийг малжуулах тєсєлд дахин хамруулах.
- Сумдад 21 худаг гаргах.
- Худалдаа-90 аяныг зохион байгуулах.
- Сум хєгжүүлэх санд 1.1 тэрбум тєгрєг буюу сум бүрт 50 сая олгосон.
- Уламжлалтын эмнэлэгт тоног тєхєєрємж гардуулсан.
- Шарга, Чандмань сумын услалтын системийг сэргээн засварлуулах.
- Алтайн төвийн олон жил хуримтлагдсан хог хаягдлыг арилгахад 200 сая төгрөг шаардлагатайг шийдвэрлэх.
Боловсрол, соёл болон нийгмийн халамжийн салбарт:
Аймгийн төв буюу Есөнбулаг сумын ерөнхий боловсролын бүх сургуулийн багш, сурагч, ажилтнуудтай уулзлаа. Салбарын уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас гадна НХХ-ийн сайд Т.Ганди нарыг албаны хүмүүс оролцлоо. Сургууль, цэцэрлэгээ төлөөлөн багш нар санал хүсэлтээ илэрхийлж асууж лавлах зүйлсээ ч тодруулж байв. Холбогдох албаны хүмүүс ч тайлбар хариултыг дор дор нь өгч байлаа. 1971 онд баригдсан I дүгээр сургуульд өдий болтол нэг ч удаа дорвитой засвар хийгээгүй учир гол асуудал нь сургуулийн засвар, шинэчлэл, элсэлтийн шалгалт тойрсон асуулт, багш нарын цалин, дэвтэр засалтын мөнгө мөн халамжийн мөнгө, ахмадын тэтгэвэр зэрэг байлаа.
Харин Ж.Энхбаяр гишүүн “ажлын байр гаргахаас илүү ажиллах хүч бэлтгэх нь чухал болох”-ыг онцоллоо. Харин Т.Ганди сайд "Цалин нэмнэ. Гэхдээ зөвхөн төрийн албан хаагчийн цалин нэмэгдэх бус хувийн хэвшил, секторт ямар өөрчлөлт гарахыг судалж, тодорхой арга хэмжээ авах болно. Ирэх есдүгээр сарын 1-нээс төсвийн тодотголоор тэтгэврийн нэмэлтийн талаар хэлэлцэнэ. Харин ахлах ангиа төгсөж байгаа сурагчиддаа хэлэхэд, зам, эрдэс баялаг, уул уурхай, хөдөө аж ахуй чиглэлийн мэргэжилтэн хамгийн эрэлттэй 20 мэргэжилд багтсан шүү" гээд энэ салбарт түлхүү суралцах хэрэгтэй гэлээ.
Үүнтэй уялдуулан Мянганы сорилтын сангаас МСҮТ-д уул уурхай, хүнд даацын техник дээр ажиллах мэргэжилтэн бэлтгэхэд зориулсан 700 сая төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулахаар болсныг дуулгав. Мөн улсын хэмжээнд ерөнхий боловсролын 30 сургууль барихаас цөөнгүй нь Алтайд сүндэрлэх бөгөөд заримыг нь Кембрижийн стандартад нийцүүлэх талаар БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч онцоллоо.
Т.Ганди 2.7 сая иргэнд сая төгрөг олгоход хоёр их наяд 769 тэрбум төгрөг шаардлагатай. Бэлнээр олгохгүй ч өгөх арга хэлбэр тодорхой болсныг дуулгасан. Хавтгайрсан архидалтыг хязгаарлахыг иргэд, малчид хүсэж байна.
ХЗДХ-ийн дэд сайд В.Удвал архидалттай эдийн засгийн аргаар тэмцэх ёстой гэв. Мөн Ардын намын дэргэдэх залуучуудын байгууллага архигүй төгсөлтийн баяр, үдэшлэг амжилттай зохион байгуулсныг жишээ болгосон.
Иргэд "Эрдэнэс Таван толгой" компаниас иргэн бүрт олгосон 536 ширхэг хувьцаа, бүсийн нэмэгдэл, Эрүүл мэндийн шимтгэлийн тухай хууль, халамжийн тэтгэмж болон нийгмийн даатгал, тэтгэврийн ялгааны талаар ойлголт бага аж. Салбарын сайдууд үнэн зөв мэдээлэл өгч, уулзалтын үр дүнг бодлогын төвшинд хэлэлцэн ажил хэрэг болгохоор амлалаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Халиун суманд ажиллах үеэрээ сумын дунд сургуулийн багш, сурагчдын хэрэгцээнд зориулж 73 ш зөөврийн компьютер (notebook) бэлэглэж, цахим сургууль болголоо.
Шийдвэрлэсэн асуудлууд:
- Аймгийн төвд 960 хүүхдийн сургууль барих.
- Аймгийн төвд 280 хүүхдийн цэцэрлэг барих.
- Хүүхдийн ордон барих.
- Музейн шинэ барилга барих.
- Ємнєх оны боловсролын салбарын шилжих үлдэгдэл 220 сая тєгрєгийг зарцуулах эрхийг боловсролын яамнаас шийдвэрлэж єгєх.
- 2-р сургуульд техникийн лаборатори олгох батламжийг гардуулав.
- Халиун суманд 73 ш зөөврийн компьютер бэлэглэж, цахим сургууль болголоо.
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Халиун сумын цэцэрлэгт мөнгөн тусламж үзүүлэхээ амлалаа.
- Халиун суманд БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Наранцогт мэдэрдэг дэлгэцтэй лаборатори єгєхєєр шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн салбарт:
Говь-Алтай аймагт Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн салбар сургууль байрладаг. Дөч гаруй жилийн түүхтэй, мянга гаруй оюутантай тус сургуулийн Анагаахухааны коллежийн хичээлийн байрны өргөтгөлийн шав тавих ёслолын нээлтийг хийж, алтайн баруун хязгаар нутагт нийтдээ дөрвөн тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, эрүүл мэндийн ирээдүйн боловсон хүчин болсон оюутан залуусдаа сурч боловсрох нөхцөл бололцоог нь дэмжлээ.
Шийдвэрлэсэн асуудал:
- Аймгийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрыг оношлох, зөөврийн аппарат шийдвэрлэв.
- 22 багийн єрхийн эмнэлэгт мотоцикль олгов.
- 50 ортой төрөх эмнэлэг барих.
- 30 ортой халдвартын эмнэлэг барих.
- Цээл, Тонхил суманд тус тус 10 ортой эмнэлэг барих.