Шинэ агропаркт 100 өрх тариалан эрхэлнэ
2011.06.10

Шинэ агропаркт 100 өрх тариалан эрхэлнэ

Өлзийт хорооллын ойролцоохи Агропаркад энэ жил зуун өрх төмс, хүнсний ногоо тариалж, намрын шинэ ургацаа авна. Нийт хоринхүлэмж, 15 га талбайд тэд төмс, лууван, өргөст хэмх, редиск тарьж байгаагийнтүрүүч нь ургацаа өгөхөд бэлэн болжээ. Энэ талаарАгропаркийн ерөнхий менежер Х.Цэдэнбал "Хорин хэд хоногийн өмнө суулгасан редиск буюу улаан лууванг хоёр хоногийн дараа хураана. Харин намар 30 гаруй тонн өргөст хэмхийг хүлэмжээс хураах тооцоотой" хэмээн ярив. Тэрээр өрхийн аж ахуйтан болохоор шийдсэн хүмүүст хичээл сургалт явуулж, тэдэнд тулгарсан асуудал бүрийг зохицуулах үүрэгтэй.

Одоохондоо агропарк ч, тариаланчид ч шинэ байгаа болохоор асуудал мундахгүй бололтой юм. Хан-Уул дүүргийн иргэдийг тариалангийн талбай, техник тоног төхөөрөмж, арга зүйг нь зааж, хүнсний ногоогоо тариалах, цаашлаад өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд чиглэсэн Агропаркдөрөвдүгээр сард үйл ажиллагаагаа эхэлжээ. Хорин хүлэмж (гүний дөрвөн худаг, дуслын усалгааны систем, 100 тоннын даацтай зоорь зэргээс бүрдэж байгаа Агропаркийг дүүргийн Засаг даргын "Эрүүл хүнс-Эрүүл хүн" зорилтын хүрээнд байгуулан, УИХ-ын гишүүн Л.Болд тойргийн хөрөнгө оруулалтаараа дэмжжээ. Тус агропаркийн нээлтэд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, дүүргийн удирдлагууд очиж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Энэ үер Л.Болд "Иргэд хүнсний хэрэгцээгээ өөрсдийн аж ахуйгаас хангаад зогсохгүй орлогын эх үүсвэртэй болж байгаа нь эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой" гэж онцолсон юм.

Монгол Улс эрүүл хөрс шороо, өргөн уудам нутагтай хэрнээ хүнсээ импортоор авдаг. Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал дэлхий нийтийнхэмжээнд хурцдаж байгааг ч тэрээр сануулав.

УИХ-ын гишүүн Л.Болдын бие төлөөлөгчийн газар болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс Агроларкт тариалсан хүнсний ногоог намар борлуулахад туслалцаа үзүүлэх аж. Одоогоор зарим нэг үндэсний үйлдвэрлэгчдэд өргөст хэмх нийлүүлэх гэрээ хийжээ. Анх удаа ногоо тарьж байгаа ч 16 дугаар хорооны иргэн Д.Эрдэнэбулган намар дор хаяж нэг сая төгрөгийн ургац авна гэсэн тооцоо хийгээд амжсанаа хэлж байлаа. Нийслэлд цөөхөн агропаркийн нэг ийнхүү Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүлж, жил бүр 100 өрхөд ажлын байр, нэмэлт орлого бүрдүүлж өгөхөөр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.