Эрээн нуурыг сэргээхээр боллоо
2011.06.08

Эрээн нуурыг сэргээхээр боллоо

Монгол ардын нам ард түмнээ сонсох аяны хүрээнд Алтай нутгийн иргэдтэй уулзаж, санаа бодлыг нь сонсож,тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Мөн шаардлагатай зарим асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэхээр болсон юм. Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Д.Хаянхярваа, НХХ-ийн  сайдТ.Ганди, ХХААХҮ-ийн дэд сайд Ч.Жаргалсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Наранцогт нарын өргөн бүрэлдэхүүн алтайчуудыг сонссон юм.Тус аймгийн "Алтай" чуулгад болсон уулзалтад хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж ирсэн  гэхэд хилсдэхгүй.Тэднийг сонсохоор очсон дарга, сайдуудад асуудал бүрээ дэлгэх алтайчууд гурил, будаахан нэхсэнгүй, ус нутаг, улс Монголынхоо хөгжлийн асуудлаар ихэвчлэн санаа, оноогоо хэлсэн юм. Гоёж, гоодоод ирсэн нутгийн иргэдийн төрийн удирдлагууддаа уламжилсныг түүвэрлэн хүргэе.

 

"Жижиг оврын цементийн   үйлдвэр байгуулж өгөөч" гэсэн хүсэлтийг алтайчуудын төлөөлөл болгон нэгэн иргэн тавьсан. Тэрбээр улстөрчид сонгууль дөхөхөөр үхсэн эцэг эхийг минь босгож өгнө гэх нь холгүй амлалт өгдөг хэмээн хатуухан шүүмжлэв. Гэхдээ  ярьсан хэлснийхээ   хагасыг ч болов  биелүүлж байгаа төр, засагт талархаж явдгаа хэлсэн. Монголчууд "Юм мэддэг хүнээ төрд гаргадаг нимгэн цагаан хониноосоо хуц тавьдаг" гэдэг. Тиймээс төрийн ажил хийж байгаа хүмүүст мэдлэг, чадварыг гол шалгуур болгосоор байгааг уламжлав. Аттай нутагт жижиг зэр хөгжүүлбэл ажлын байр олноор бий болж цөөрнө.Тиймээс жижиг оврын цементийн үйлдвэр байгуулж өгөхийг хүслээ. Бигэр. Цээл сумын шохойн нөөцийг ашиглаад цементийн үйлдвэр байгуулах хэрэгтэй гэлээ.

"Бэлэн мөнгө л битгий амлаарай даа, бурхан минь". Ингэж хэлсэн хүний үгээр бол Хүний хөгжлийн мөнгө ихэвчлэн архи, тамхинд үрэгдээд дуусаж байгаа аж. Тиймээс дахин бэлэн мөнгө амлаж, тараахыг таатай зүйл гэж үзэхгүй байна. "Манай аймаг 2011 онд мал аж ахуй, газар тариалангийн томоохон хоршоололтой болохоор зорьж ажиллаж байгаа. Эхнээсээ 150 хоршоо байгуулагдан ажиллаж байна. Үүний гарааны хөрөнгөд төрөөс анхаарч өгөөч. Сум хөгжүүлэх сангийн мөнгийг хоршооныхонд өгвөл яасан юм бэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санхүүжилтэд зориулж өнгөрсөн жил 650 сая төгрөгийг Хадгаламж банканд байршуулсан. Үүнээс 646 орчим сая төгрөгийг 67 аж ахуйн нэгж, иргэнд олгосон. Үүний үр дүнд 269 ажлын байр бий болсон. Бэлэн мөнгө амлахын оронд жижиг дунд үйлдвэр, хОршоогоо хөгжүүлье. Ард түмнээ ажилтай болго" хэмээн иргэд хэлж байна.

Дизель түлшний хомсдол хөдөөд илүү нүүрлэв. Алтайд хаврын тариалалт 50 хувьтай хийгджээ. Дизель түлшний хомсдолд орсноос энэ гэнэ. ХХААХҮЯ-наас тус аймагт 5.6 тонн дизель түлш хуваарилсан учраас үүндээ тааруулж тариалалт хийх чиглэл өгсөн гэнэ. Тиймээс энэ асуудалд яаралтай анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ. Эрээн нуурын эмгэнэлт хувь тавилангийн тухай алтайчууд сэтгэл шимшрэн өгүүлж байлаа. Учир нь элсэн манхан дунд цэлэлзэж байсан Эрээн гол ширгээд одоо элс л үлдсэн байна. "Ажиг нуурын араас орж, амь нь тасрахдаа тулсан Эрээн нуурыг буцааж хэвэнд нь оруулах талаар БОАЖЯ онцгой анхаарч ажиллаач. Тайширын усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Завхан, Алтай аймгийг цахилгаанаар хангаж байгаа ч үүний нөлөөгөөр Эрээн нуур ширгэхэд хүрсэн. Араатан жигүүртэн чуулдаг нуураас одоо шалбааг л үлдсэн байна"хэмээн уламжилсан.Энэ мэт олон асуудлыг сонссон Монгол ардын намынхан асуудал бүрт хариулт өгч, тодорхой арга хэмжээ авсан юм. Тухайлбал, Эрээн нуурыг эргэн сэргээх хөрөнгө мөнгөний асуудлыг Тайширын усан цахилгаан станцынхан хариуцахаар болсон бол БОАЖЯ-наас зураг төслийг нь гаргахаар болсон юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.