Дорнод аймагт замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна
2025.06.23

Дорнод аймагт замын бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

Өнгөрөгч амралтын өдрүүдэд М.Бадамсүрэн нарын гишүүд тойрогтоо ажиллаад ирлээ. 

Тэрбээр "Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс Ульхан боомт чиглэлийн хатуу хучилттай автозамын ажил үргэлжилж байна. Мөн Чойбалсан хотоос Хавирга боомт чиглэлийн хатуу хучилттай автозамын ажил мөн баригдаж байна. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн эвдрэлтэй 50 км болон 27 км автозамыг шинэчлэх ажил энэ онд эхэлж байгаа бөгөөд аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахад Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид онцгой анхааран ажиллах болно оо" гэв.