2011.06.20

Шаргал ордон мишээл тодруулсан ээжүүдээр “гангалав”

Алдарт эхийн одонгийн босго буурч дөрвөн хүүхэдтэй эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол I одонгоор урамшуулахаар болсон билээ.

Уг хууль батлагдсанаар жилд дунджаар 500 орчим ээж "Алдарт эх"-ийн I, 1500 орчим ээж II одонгоор шагнуулах болжээ. Одонгийн шагналд улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Мөн одонтой ээжүүдэд олгодог урамшуулалыг нэмэгдүүлэх хуулийн төсөл ч өргөн бариад буй. Урамшуулал олгох тухай энэхүү хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат. Тэрбээр өчигдөр одонтой 50 ээжийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баярын мэнд хүргэлээ.

Тэрбээр, залуу халуун насандаа эх орныхоо хөгжил дэвшил, хүн ам, удам судар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн биеийг үл хайрлан зүтгэж, хичээнгүй хөдөлмөр, уужуу талбиу ухаанаараа улс гүрэн, ураг бүлийнхээ түшиг тулгуур болж ирсэн Монголын сайхан ээжүүддээ төрдөө түшигтэй, түмэн олондоо хүндтэй, жар-галын дээдийг эдлэн амар амгалан амьд-рахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлсэн юм.

Эрхэм гишүүний урилгаар Төрийн ордонд заларсан дээрх одонтой эхчүүд Төрийнхөө есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, дурсгалын гэрэл зургаа татуулсан.