Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байгаа энэ мөчид Чингэлтэйчүүд, нийслэлчүүддээ баярын мэнд дэвшүүлье
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байгаа энэ мөчид Чингэлтэйчүүд, нийслэлчүүддээ баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Өнгөрч буй 2009 онд нийслэлчүүд, тэр дундаа Чингэлтэйчүүдийн хувьд амжилт бүтээл өрнүүн байлаа. Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд хууль боловсруулах, санаачлах төрийн ажлаас гадна тойргийнхоо тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор багагүй ажлыг амжууллаа Тойрогтоо төсөвлөгдсөн 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд 275 сая төгрөгөөр Ахмадын сувилал байгуулахаар тендерийг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Өмчийн газардээрзарлан шалгарууллаа. Би Чингэлтэй дүүргийн анхан шатны байгууллагад ажиллаж байсан хүний хувьд иргэдийнхээ жйргал, зовлонг сайн мэднэ. Иймээс надад хүсэлт гарган хандсан 125 мянган иргэндээ 125 гэрийг олголоо. Энэ онд 3600 алдарт эх, өндөр настнуудыг л Бөхийн өргөөнд хүлээн авч уулзалт хийсэн. Энэ арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болно. Чингэлтэй дүүргийнхээ 19 хорооны 1900 залуусыг Төрийн ордонд чуулганы болон Төрийн ордны үйл ажиллагаатай танилцуулж, Есен хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, иргэдтэй хийх уулзалтыг зохион байгууллаа. УИХ-ын хавар, намрын чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд иргэд, сонгогчдынхоо саналыг тусгах зорилгоор дүүргийн болон төсвийн албан хаагчид, хороо бүрээс 20 буюу 380 иргэнд хуулийн тесөл хүргүүлсэн. Энэ дагуу иргэдээс маань 1000 гаруй санал ирснийг хэлэлцэж байгаа асуудалдаа тусган ажил хэрэг болголоо.
Цаашдаа ч энэ ажиллагааг тогтмол явуулах болно. Ард иргэдийнхээ амжиргааг дээшлүүлэх зорилгоор өрх толгойлсон 40 эмэгтэйг үсчин, гоо сайхан, оёдолчин, нарийн боовчны мэргэжлийн сургалтад хамруулж, мэргэжил эзэмшүүлэн, мэргэжлийн холбогдох багаж хэрэгслийг нь олголоо. Амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг амжилттай суралцаж төгсөхөд нь дэмжих зорилгоор 10 оюутаид сургалтын төлбөрийг нЙЪлгоод байна. Ирэх онд нийслэлчүүд, Чингэлтэйчүүд биднийг их ажлын жил хүлээж байгаа. Улаанбаатар хотын оршин суугчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчныг бүрдуүлэх зорилгоор "Шинэ Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт орон ажиллаж байна. Мөн 2010 оны Үндсэн чиглэлд Чингэлтэй дүүрэгтээ олон улсын стандартад нийцсэн спортын цощолбор бариулах асуудлыг тусгалаа. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг үргэлжлүүлэхээр хуулийн төсөл санаачлан ажиллаж байна. Цаашдаа нийслэлийн утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдэхэд гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна газрын херсийг сийрэгжүүлж, эрүүлжүүлэх, ургамалжуулах орчныг бүрдүүлэх ажлыг төлөвлөж байна.
Чингэлтэйчүүд, нийслэлчүүд бидэнд иржбуй шинэ он шинэ амжилт, шинэ санаачлага, шинэ бүтээн байгуулалт авчирч, айл өрх бүрт инээд хөөр, аз жаргал цалгин буцалж байх болтугай.