Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат Чингэлтэй дүүргийн 19 хороодын иргэд сонгогчидтойгоо уулзлаа
2011.03.21

Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат Чингэлтэй дүүргийн 19 хороодын иргэд сонгогчидтойгоо уулзлаа

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Очирбат Чингэлтэй дүүргийн 19 хороодын иргэд сонгогчидтойгоо 2011.03.19.20-ны өдрүүдэд уулзалт зохион байгуулан УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцсэн Монгол Улсын 2011 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Жендерийн тэгш байдлыг хангах тухай,зэрэг бие даасан хууль 16, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 87, соёрхон баталсан гэрээ хэлэлцээр 6, УИХ-ын тогтоол 40, бүгд 153 хууль, тогтоомжийг хэлэлцэн баталсан тухай иргэдэд дэлгэрэнгүй тайлбар өгч төрөөс баримталж буй бодлого шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Мөн энэ дүүргээс сонгогдсон гишүүний хувьд  дүүрэг болон иргэдийнхээ санал хүсэлт, өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь УИХ-ын гишүүн миний нэн тэргүүний үүрэг хэмээн үзэж байдгаа хэлээд энэ хугацаанд дүүрэг,хороодууд,өрхийн эмнэлэг,иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын хүрээнд хийсэн ажлуудаа танилцуулж уулзалтын үеэр гарсан санал хүсэлтүүдийг судлан шийдвэрлэх болно хэмээн хэлж иргэд ч гишүүндээ талархалаа илэрхийлж хойшид төр түмэндээ ихийг хийж бүтээгээрэй хэмээн захилаа.